ХҮН намаас татгалзаж буй гишүүдийн цуваа үргэлжлэв
2024/04/24
Сонгууль-2024 болоход хоёр сарын хугацаа үлдээд буй билээ. Тэгвэл улс төрчдийн дунд сонгуулийн халуухан тулаантай өдрүүд үргэлжилж байна. Хэнийгээ намаасаа өрсөлдүүлж ялалт байгуулах уу? гэх уяа сойлгоо ид хийж буй энэ цаг үед ХҮН намаас залуу лидерүүд нь татгалзаж гарч буйгаа илэрхийлсэн цуваа үргэлжилж байна.
Хэдхэн хоногийн өмнө Н.Энхчимэг гэж бүсгүй ХҮН намаасаа гарч байгаа өргөдлөө намын дарга Т.Доржхандад өгч намаасаа гарснаа мэдэгдсэн билээ. Тэрбээр намаасаа гарч буй шалтгаанаа "МАН-ын эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргаж, увайгүй байдлаар улс төр хийсэнд эгдүүцэл төрж ХҮН намаас гарсан" хэмээсэн.
Тэгвэл намыг байгуулагдахад анхны гишүүн нь болон элсэж байсан Хуульч О.Батхүү мөн намаасаа татгалзаж байгаа талаараа мэдэгджээ. Тэрбээр "Хүн намын гишүүнчлэлээс татгалзлаа. Ирэх сонгуульд амжилттай оролцохыг хүсье" гэсэн юм.
Харин ХҮН намын дарга Т.Доржханд "Одоогийн байдлаар нэр дэвших процесс нэлээд сайн явж байна. Нийт 160 гаруй хүн ХҮН намаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Нэр дэвшигчдэд тодорхой гурван шаардлага тавьж байгаа. Тухайлбал өмнө нь авлига, хулгайн хэрэгт хролбогдоогүй байх ёстой. Хоёрдугаарт, популизм хийхгүй. Мөн энэ улсыг авч явах, хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, намынхаа үнэт зүйл бодлого зарчимд нэгдсэн хүмүүсийг нэр дүвшүүлнэ. Миний хувьд Хан-Уул дүүргээс сонгогдсон.
Хувь хүний байр суурь маань гэвэл Хан-Уул дүүрэгт дахин нэр дэвших хүсэлтэй байгаа. Мөн манай намаас нэр дэвшиж буй хүмүүс арван жил номын санд суусан, арван жил ажил хийсэн туршлагатай хүмүүс байна. Нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийн 40 хувь нь докторын зэрэгтэй хүмүүс байгаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Зочин · 2024/04/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
иргэн · 2024/04/24
Чам шиг Хорчинг манай Хан-Уулынхан дахиж сонгоно гэж Чи яаж бодож байна,,,,,,