Б.Ганзориг нь эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэдгээр яллагдагчаар татагдсан гэв
2024/04/30
Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь “Л.Чинбатын бичлэгийг хийж олон нийтийн сүлжээнд тавьсаны төлөө прокурорын байгууллагаас надад хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж намайг хэлмэгдүүлж байна” гэж олон нийтийн сүлжээнд мэдээлээд буй.
Тэгвэл Л.Чинбатын өмгөөлөгч О.Батсүх "Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дэд дарга Б.Ганзориг нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан үйлдэлд нь цагдаа болон прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 11.6-д заасны дагуу хэрэг үүсгэж шалгаж байгаа юм билээ. Эмэгтэй хүний биед халдаж гэмтэл учруулсан энэ асуудлаар яагаад Л.Чинбат гэдэг хүнтэй холбоод байгааг ойлгохгүй байгаа. Цахим орчинд бичлэг тавьсантай холбоотой энэ хүнд цагдаа болон прокурорын байгууллагаас хэрэг үүсгэж шалгасан асуудал огт байхгүй юм билээ. Эмэгтэй хүний биед халдаж гэмтэл учруулсан асуудлаа тухайн хохирогч эмэгтэйтэй өөртэй нь ярих хэрэгтэй шүү дээ. Яагаад огт хамааралгүй Л.Чинбат гэдэг хүнтэй хамаатуулж байгааг ойлгохгүй байна. Эмэгтэй хүний биед халдаж, эмэгтэй хүнд гар хүрч гэмтэл учруулна гэдэг бол энэ залуугийн өөрийнх нь буруу.
Прокурорын байгууллагаас миний үйлчлүүлэгчид яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Хэрэг нь шүүх дээр байгаа. Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзориг нь Сэлэнгэ аймгийн цагдаа болон прокурорын байгууллага нь Л.Чинбатын бичлэгийг цахим орчинд тавьсны төлөө намайг хэлмэгдүүллээ, хилсээр хэрэг үүсгэлээ гээд байгаа нь бодит байдлаас огт өөр юмаа. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн АН-ын дэд дарга Б.Ганзориг нь тухайн бичлэг тавихын өмнөх өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий эмэгтэйн биед халдаж гэмтэл учруулсан үйлдэлдээ шалгагдаж байгаа юм билээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зочин · 2024/04/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/30
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2024/04/30
GOE XALYYTSMR XIILGI80955877
Зочин · 2024/04/30
TSAGN SEXSYGEER ZYGAA80955877
Зочин · 2024/04/30
SEKSDI80955877