Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр амьдралын туршлагаараа нэр дэвшиж буй гэв
2024/05/20
УИХ-ын сонгууль хоёр сарын дараа болох гэж буй билээ. Тэгвэл зарим улс төрчид нэгэнтэйгээ эвлэлдэн нэгдэж хамтран сонгуульд хүч үзэхээр зэхэж байхад улсын Ерөнхийлөгч төрсөн дүүтэйгээ хамтрахаар болсон тухай мэдээ "УРТ ЧИХТ" -ийн чихэнд хүрч байсныг өмнө нь бид мэдээлж байсан.
Харин өнөөдөр МАН-ын Бага хурлаас тойрог горилогчдын нэрсийг батлаж олон нийтэд зарлах юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр би сонгуульд ажлын биш амьдралын туршлагаараа ялалт байгуулж чадна гэх утгатай үгийг унагав.
Тэрбээр "Би элдэв шуугианд нэр оролцоогүй хүмүүсийг нэр дэвшүүлэх байх. Итгэл үнэмшилтэй байгаа учраас би хүсэлтээ илэрхийлсэн. Амьдралын туршлагатай, залуу багадаа төрийн албыг хашиж явсан. Би авсан зээлээ төлчихсөн. Ухнаагийн Хүрэлсүхийн дүү гэдгээсээ илүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвшигч гэдэг талаас нь та бүхэн хараарай. Миний өвөг дээдэс Хан-Хэнтий нутгийнх. Аав маань Сүхбаатар аймгийн Халзан суманд төрж өссөн.
Би Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн албанд, Жавхлант бөхийн тэргүүний албыг хашиж байсан. Ер нь зүүн бүстэй ажил, амьдралын хувьд их ойрхон. Ард иргэд, малчдаа илүү ойлгох боломж бололцоо нь илүү гэж үзэж Зүүн бүсийг сонгосон. Бага хурлын шийдвэрээр бүх зүйл шийдэгдэнэ, Ерөнхийлөгчийн дүү гэдгээр надад давуу байдал олгохгүй" гэлээ.
Зочин · 2024/05/20
XARILTSI80955877
Зочин · 2024/05/20
UILCHLI80855877 46DSH AXN
Зочин · 2024/05/20
TSAGN80955877