Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр тойрогт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Б.Амаржин, П.Галиндив, н.Отгонбаяр нар нэр дэвшихээр болжээ.

Энэ талаар Б.Амаржин "1990-ээд оны төлөөлөл болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаадаа баяртай байна. Залуу хүний хувьд огцом, эрс өөрчлөлтийг хийхийн тулд шаргуу зорьж ажиллана гэдгээ хэлмээр байна. 2024 онд өөрчлөлт хийгдэнэ. Залуучууд өөрсдөө дотроо орж байж өөрчлөлтөө хийж чадна. Залуусын орон гэдгээ харуулахаар түүчээ нь болж оролцож байгаа. Би АНУ-д улс төрөөр сургууль төгссөн" гэлээ. 

Мөн Н.Алтанхуяг "Улс төрч хэцүү. Олон нийтийн санаа бодлыг харж байгаад сонголтыг хийж байгаа. Намын дарга, Ерөнхий сайд байсан хүний хувьд намын зовлон, улс орны зовлонг би мэднэ. Бүх хүнд таалагдсан шийдвэр гаргана гэж байхгүй. Хүний нөөцөөр монгол орон дутуу. Залуучуудад баярлаж байна" гэсэн юм.