МАН тойрогт “Сейфтэй юань”-ийн эзэн, хариуцлагагүй Н.Хүрэлбаатарыг дэвшүүлж, хариуцлагын гэрээнд гарын үсэг зурууллаа
2024/05/28
УИХ-ын 2024 оны сонгууль болоход яг нэг сарын хугацаа үлдээд байна. Намууд нэр дэвшигчийнхээ нэрсийг СЕХ-нд сүүлчийн байдлаар хүргүүлээд дууссан. Тэгвэл өнөөдөр Монгол Ардын Нам нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.
Тус намын дарга угтаа бол өнөө жилийн сонгуульд авлигачдыг дэвшүүлэхгүй ер нь л хэрэгт нэр нь холбогдсон бүхэнтэй тооцоо бодох талаар ширүүхэн үг унагасан. Гэвч бодит байдал дээрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ эзэн сууж чадсангүй ээ. Тодруулбал, өнөөдрийн хариуцлагын гэрээ байгуулахад тус намын хамгийн хариуцлагагүй хүнээ зүтгүүлсэн хэвээр байжээ. Намын даргынх нь хэлсэн үгээр бол хамгийн түрүүнд ард түмнийг төлөөлж чадахгүй хүнээр тодрох байсан Н.Хүрэлбаатарыг УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлж, бүүр хариуцлагын гэрээ гэгчээ хийжээ.
Ийнхүү хамгийн хариуцлагагүй хүн нь-Хариуцлагын гэрээ байгуулж гарын үсэг зурсанд олон нийтэд бухимдаж байна. Түүнийг яагаад хариуцлагагүй гэж цоллоод, дэвшихгүй байх хүмүүсийн жагсаалтад орох байсны зангилааг энд тайлъя.
Асрагчаас ажлын гараагаа эхэлсэн, нарийн мэргэшсэн эмч, анагаах ухааны доктор, профессор АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар нь С.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын Эрүүл мэндийн сайд байхад нь их хэмжээний "юань" нууц хүүхдийнх нь гэрээс сейфтэйгээ алдагдаж, хогийн цэг дээрээс олдсон нь олны анхааралд өртсөн билээ.
Түүний хүү Энхбатын, Хан-Уул дүүргийн нутаг дахь “Рапид харш” хотхоны орон сууцад одоогоос 13 жилийн өмнө буюу 2011 онд хулгайч орж, төмөр шүүгээтэй, 600 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг нь хулгайлсан юм. Гэвч төмөр шүүгээг нь онгойлгож чадалгүй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хогийн цэгт хаясан гэдэг.
Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн төмөр шүүгээг онгойлгоход дотроос нь хоёр сая 245 мянган юань (Монголбанкны 2011 оны ханшаар 419 сая гаруй төгрөг) болон 6000 ам.доллар гарсан байдаг. Тэр үед хүү Энхбат нь “Энэ төмөр шүүгээг аав манайд тавьсан. Юу байгааг нь би мэдэхгүй” гэж тайлбарласан хэмээн тухайн үедээ бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдэж олны нүдийг орой дээр нь гаргаж, чихийг нь сортолзуулж байлаа.
Ингээд Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг бусдаас их хэмжээний мөнгө хахуульд авсан, мөнгө угаасан гэмт хэргийн замаар олсон хөрөнгө байж болзошгүй хэмээн тухайн үеийн УМБГ-т шалгаж эхэлсэн байдаг. Энэ үеэр Н.Хүрэлбаатар хилээр гарч яваад хэсэг хугацааны дараа эх орондоо ирмэгц нь цагдаагийнхан баривчилж цагдан хорьж байлаа. Түүнээс хойш УМБГ-аас хэргийг АТГ-т шилжүүлж, дараа нь хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй олны хэлдгээр "хав" дарагдсан. Гэхдээ хэрэг хуучирдаггүй, ам ташсан хэрээ дахидаг гэсэн ардын үг бий.
Хэн ч түүнийг өөрсдийнхөө төлөө төрд суулгачихаад дахиж "сейфтэй" мөнгөтэй баян ахын балаг тойрсон хэргийг давтан үйлдүүлэхгүй биз ээ.
Баригдаад ирэхээрээ мөн ч их сайн үйлстэн болсон түүхтэй. Дээрх мөнгөө “Манай баз Д.Батаагийнх” хэмээснээ дараа нь “Энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан”, сүүлдээ “Ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээн мэдүүлсэн талаар тухайн үедээ нэлээдгүй хугацаанд шуугиан тарьсан.
Харин ард түмний шуугианыг намдуулж байгаад “Стандарт групп”, “Чингисхаан” банкны хувьцаа эзэмшигч, баз Д.Батаатай нь холбоотой, хамтарч хийх бизнесийн мөнгө байсан гэснээр уг хэрэг хаагдсан гэлцдэг Түүнчлэн Н.Хүрэлбаатарыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдуулан шалгасан ч гэм буруутай гэх үйлдэл тогтоогдоогүй хэмээн хааж байсан билээ.
Авлига, мөнгөний хэрэгт нэр холбогдож байсан ч шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй учраас Н.Хүрэлбаатар төрийн зөөлөн сэнтийд 126 гишүүний нэг болох санаархал нь хэр бүтэмжтэй байхыг харж л сууя даа. “Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг. 2011 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “50 сая төгрөгийн үнэтэй “Лексус-470” маркийн автомашинтай, жилдээ 22 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 7.2 сая төгрөг, хувьдаа компанигүй, бизнес эрхэлдэггүй, 180 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний нэг объекттой, Хандгайтын аманд зуслангийн нэг газартай, 24 сая 675 мянган төгрөгийн хадгаламжтай, “Голомт” банкнаас 66 сая төгрөгийн зээл авсан" гэхчлэн мэдүүлж байсан Н.Хүрэлбаатарт гэнэт дээрх их хэмжээний сейфтэй мөнгө гараад ирсэн нь тун хачирхалтай. Тэгэхээр тэр жинхэнэ бантан гутгууш холихдоо гаргуут нөхөр бололтой.
Сонгинохайрханчууд авлигачин нөхрийг сонгох уу, нэр цэвэр хүнээ дэмжих үү гэдгээ мэргэн оюундаа тунгаах биз ээ. Нам нь дэмжсэн болгоныг иргэд дэмждэггүй гэдгийг харуулаад өгөх байлгүй дээ!
Зочин · 2024/05/29
UILCHLI 40DSH80955877
Зочин · 2024/05/29
Lalariin condom
Зочин · 2024/05/29
энэ гарахгүй дээ хүмүүс мартаагүй
Зочин · 2024/05/29
SHAAX ERD80955877
DR. ADITYA · 2024/05/29
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/05/28
SAI80955877