СОНСГОЛ: Хамгийн их тусгай зөвшөөрөлтэй болон лиценз эзэмшдэг компаниудтай танилц
2024/05/29
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөө өглөө эхэлсэн.
"Ашигт малтмалын лиценз"-тэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Ашигт малтмалын олголттой холбоотойгоор тусгай зөвшөөрөл шилжүүлэг хийсэн статистик, шилжүүлсэн тусгай зөвшөөрлийн тоогоор, "Оюултолгой" ХХК 86, "Азиагоулд монголиа" ХХК 68, "Алтан дорнод Монгол" ХХК 61 удаа зөвшөөрөл авсан байна. Мөн зөвшөөрөл авсан компаниудыг дор танилцуулж байна.
Мөн нэг компанид хамгийн их лиценз эзэмшиж байгаа 25 байгууллагын мэдээллийг хүргэж байна
Энэ үеэр шинжээч "Ашигт малтмалын олголттой холбоотой тухайн он цагт ажиллаж байсан байгууллага, удирдлагуудын мэдээлэл байна. Тухайлбал, 2004 онд Лу.Болд, 2008 онд Ж.Билэгсайхан, 2009 онд Д.Батхуяг, Д.Амарсайхан, 2012 онд Г.Алтансүх, Г.Өлзийбүрэн, 2014 онд Д.Үүрийнтуяа, 2016 онд Б.Баатарцогт, 2017 онд Х.Хэрлэн, 2022 оноос Л.Баярмандал нар ажиллаж байсан байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн долоон сая га газарт нийт 14876 ашигт малтмалын олголт хийгдсэн байгаагаас 12019 нь хайгуул, 2858 нь ашиглалтын зөвшөөрлийг олгосон байна. Тэгвэл хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг 10 компанийг танилцуулж байна.
Үүнд:
Зочин · 2024/05/29
VAWALDI80955877
Зочин · 2024/05/29
Эзэн байхгүй компаниуд юмуу нэр устай нь бичээч
Зочин · 2024/05/29
DYYDLGN80955877
Зочин · 2024/05/29
XUSNG TSAGN XIILGI80955877
Зочин · 2024/05/29
AXTAI SEXSY TANILTSI XMTLA80955877