Маргааш буюу 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд нутгийн зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,

-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,

-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,

-Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.