Н.Номтойбаяр: СЕХ шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлэхээс өөр арга зам байхгүй
2024/06/06
"Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаярын Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх шүүх хурал өнөөдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн Ерөнхий Хороонд даалгаж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдаан дууссаны дараа Н.Номтойбаяр өөрийн байр сууриа хуваалцлаа. Тэрбээр "Хууль дээдэлсэн шүүх, шударга ёс байдаг гэдэгт итгэж эхэлж байна.
2020, 2021 оны шүүхийн шийдвэрт итгэл алдарсан байсан. СЕХ буруу шийдвэр гаргасныг шүүх нотолж өглөө.
Шүүхийн шийдвэр бол СЕХ-д "Үндэсний эвсэл"-ийг тэргүүлж буй Н.Номтойбаяр миний биеийг жагсаалтын нэгдүгээрт бичих үүрэг даалгаврыг бичгээр хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Үүний дагуу СЕХ хуралдаж, шүүхийн гаргасан тогтоол шийдвэрийг хуулийн дагуу биелүүлэхээс өөр арга зам байхгүй" гэв.
Мөн өмгөөлөгч Г.Батхүү "Шүүхийн шийдвэр тав хоногийн дотор бичгээр гарна. Үүний дараа аль нэг тал тав хоногийн дотор хүлээж авна. Гомдолтой байгаа бол Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Дээд шүүх 21 хоногийн дотор гомдлыг хянан хэлэлцэх хуулийн зохицуулалттай" хэмээн ярилаа.
Зочин · 2024/06/06
XALYYTSMR XN80955877
Зочин · 2024/06/06
UILCHLI80955877XALYYTSTL
Зочин · 2024/06/06
SAWI80955877AXD