Монгол улсын шигшээ баг Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Дэлхийн Цуврал” тэмцээний ФИНАЛД шалгарч хүчирхэг Украйны шигшээ багийн эсрэг тоглосон.

Тэгвэл охидын шигшээ баг энэ тэмцээнд Украйны багийг 18:17 харьцаатай оноогоор ялалт байгуулж АВАРГААР шалгарлаа. Эмэгтэй багийн хувьд сагсан бөмбөгийн 3Х3 тэмцээний эмэгтэйчүүдийн цуврал тэмцээнд анх удаагаа түрүүлж байгаа түүхэн үйл явдал юм. 

Маргааш буюу амралтын хоёр өдөр манай багийн эрэгтэй тамирчид тоглолтоо эхлүүлэх юм.