ХААИС-ын захирал Б.Бямбаа нарт холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож цагаатгажээ
2014/06/30
Б.Бямбаа нь Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн өмчлөлийн газарт хувийн хөрөнгөөр 2010-2012 он хүртэл хугацаанд баригдсан 3 давхар дутуу гүйцэтгэлтэй 334,924,491 төгрөгний төсөвт өртөг бүхий барилгыг, дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж гэрээ материал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэж сургуулийн санхүүгээс мөнгө “Химон констракш”, “Ариун ар” ХХК-ниудын дансаар болон өөрийн жолоочоор ажиллаж байсан Б.Болдбаатарын цалингийн дансаар нийт 808 000 000 төгрөгийг гаргуулан авч, Олон улсын хэл судлалын төв гэсэн нэрээр 2012 оны 12 дугаар сард сургуулийн хөрөнгөнд бүртгүүлж тус сургуульд онц их хэмжээний буюу 808 000 000 /найман зуун найман сая/ төгрөгний хохирол учруулан, сургуулийн хөрөнгийг завшсан үйлдэлд эрүүгийн 201301000329 дугаартай хэрэг үүсгэн шалгажээ.
Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийг журамлан мөн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй байна гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхэд шилжүүлсэн байна.
Хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүх 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд Бадарчийн Бямбаа, Цэрэндоржийн Амарсайхан, Батсүрэнгийн Болдбаатар, Дэлгэрхүүгийн Янжмаа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдхүүнгүй байна гэж дүгнэн цагаатгажээ.
dsfsd · 2014/07/02
oo laitai, ulaan tsagaan yum doo
Зочин · 2014/07/02
би дуртай