СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 19-ныг дуустал ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2024/06/15
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 16-17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 06-р сарын 14-ний 20 цагаас 06-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +17...+22 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +6..+11 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
2024 оны 06 сарын 16-наас 2024 оны 06 сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Зочин · 2024/06/15
45DSH SRXSYG80955877
Зочин · 2024/06/15
S AWI80955877