"Үндэсний эвсэл"-ээс Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшихээр бүртгүүлээд байсан П.Баярхүү, Д.Ганболд нарын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл тэднийг нэр дэвшигчээр бүртгэх үү эсвэл уг асуудлаар Улсын Дээд шүүхэд хандах уу гэдгийг шийдэх хурлыг СЕХ өнгөрсөн баасан гарагт /2024. 06. 14/ хийсэн байна.

Уг хурлаар дээрх хүмүүсийг нэр дэвшигчээр бүртгэх Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэжээ. Улмаар П.Баярхүү, Д.Ганболд нарт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна.