Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2024/06/19
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-ны өдөр Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 06 сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 21,22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
21, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар дулаарна.