Загварын тайзнаа аль хэдийнээ өөрийн гэсэн байр суурийг олсон Монголын сайхан бүсгүйчүүд нэг бол "Азийн супер модель" тэмцээний дэд байрын эзэн топ модель О.Уянга бүсгүйг хүн бүр танина.

Хөөрхөн ихэр охинтой болсон бүсгүй өөрийн өнгө төрхөндөө өөрчлөлт хийжээ. Намирсан урт үсээр гангарагч бүсгүй маань богино үсэнд дурлах болсон бололтой. Үсэндээ тайралт хийлгэсэн байна. Урт үсээ тайрч богинохон болгоно гэдэг бсүгүйчүүдийн хувьд амаргүй даваа. Тэгвэл эл эрс шийдэмгий алхамыг хийж чадсан түүнд найзууд нь "хөөрхөн, их зохиж байна" гэж урмын үгийг харамгүй хайрлаж байна шүү.

Олонд танигдсан ихэнх мисс, моделиуд баян эрчүүдтэй нэр холбогддог тал бий. Үүнийг үгүйсгэн Б.Оргил хэмээх төлөв даруухан залууг насныхаа ханиар сонгон аз жаргалтай амьдарч байгаа.

Д.Ана