НҮБ-ын ивээл дор зохион байгуулагддаг „United World Games“ Олон улсын өсвөрийн спортын их наадам Австри улсын Клагенфу.26рт хотод спортын 12 төрлөөр 30 орны 8000 гаруй тамирчид оролцсон тэмцээн 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Энэ тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсаас U14 болон U16 насны ангилалд Монгол Улсын аварга "Modun Wolves Basketball Club"-ын „Modun Wolves-Team Mongolia“ хоёр баг тамирчид оролцсоноос Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U14 насны баг хэсгийн тоглолтдоо Австри, Нидерланд, Италийн багийг хожиж хэсгээсээ нэгээр гарчээ. 

Дараа нь Туркийн багтай тоглож, шөвгийн 16-гаас гарснаар шилдэг наймд үлдсэн байна. Улмаар Герман улсын багтай тоглож шилдэг дөрөвт шалгаран, алтан медалын төлөө АНУ-ийн 1-р багтай тоглон хожигдож, хүрлийн төлөө АНУ-ийн 2-р багийг хожсоноор Хүрэл медалийн болзол хангажээ. 

Сагсан бөмбөгийн тэмцээнд 60 гаруй баг өрсөлдсөнөөс АНУ-ын нэгдүгээр баг алт, БНХАУ-ын баг мөнгө, Монгол Улсын хөвгүүд хүрэл медаль хүртжээ.