Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсжээ. 

Тодруулбал, Хонины ястай мах 15582 төгрөг, ямааны цул 9676 төгрөгийн үнэтэй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Дараах хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сард нэмэгдсэн нь хэвээр өсжээ. Тухайлбал, Алтан тариан дээд гурил кг 100 төгрөгөөр нэмэгджээ.

 

Харин хүчит шонхор захад хонины цул мах 12500 төгрөг, ямааны цул 9500 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах өмнөх сарынхаас нэмэгдэж  2000-2500 төгрөгийн зөрүүтэй болжээ. Мөн үхрийн цул мах 15-19 мянган төгрөг, адууны мах 11 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Үнэ өссөн шалтгаан нь махны нийлүүлэлт муу байгаа учраас нэмэгдсэн гэдгийг худалдаачид хэлэв. 

 

Өдгөө наадам дөхөж айсуй эдгээр өдрүүдэд амьд мал авч шинэ шөл уухыг чухалчдаг билээ. Тэгвэл амьд малын үнэ ханшийн тухайд, 

  • Эр ямаа- 100.000-140.000 төгрөг
  • Хонь- 150.000-280.000 төгрөг
  • Адуу- 800.000-1.000.000 төгрөг
  • Сарлаг- 900.000-1.700.00 төгрөг
  • Тэмээ- 1.000.000-1.800.000 төгрөг
  • Үхэр- 1.000.000-2.300.000 төгрөг