Хамтарсан Засгийн газарт ажиллах АН, МАН, ХҮН намын удирдлагууд “санамж бичиг”-т гарын үсэг зурснаар тун удахгүй сайд нарын томилгоонууд ар араасаа хөврөх билээ. 

МАН-аас боловсруулсан Засгийн газрын бүтцээр Ерөнхий сайд Засгийн газраа тэргүүлж, гурван Шадар сайд, дөрвөн яамгүй сайд байх бөгөөд нийтдээ 23 сайдтай байхаар боловсруулжээ.

Засгийн газрыг бүтцийг дараах байдлаар төлөвлөжээ. 

Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд

Шадар сайд:

  • Монгол Улсын Шадар сайд
  • Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд
  • Монгол Улсын Шадар сайд

Яамгүй сайд:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд
  • Хот хариуцсан сайд
  • Боомт хариуцсан сайд

Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам

  • Эдийн засаг хөгжлийн яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам

Чиглэлийн 12 яам

  • Байгаль орчны яам
  • Батлан хамгаалах яам
  • Барилга хот байгуулалтын яам
  • Боловсролын яам
  • Зам тээврийн хөгжлийн яам
  • Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын яам
  • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
  • Гэр бүл, нийгмийн хөгжил, хөдөлмөрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам