УИХ-ын байнгын хороод дарга нараа сонгож байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонголоо. 

"Байнгын хорооны даргыг сонгохдоо Улсын Их Хуралд сонгогдон ажилласан хугацаа, туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно" хэмээн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан байдаг. Байнгын хороон даргын ажил нь нэг жилийн хугацаатай юм.