2024 07-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Халх, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +14...+16 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10...+12 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.