"Go Mongolia" төслийн хүрээнд Улаанбаатарт жил бүрийн есдүгээр сард "Дэлхийн одод" фестивалийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хотын дарга Х.Нямбаатар энэ жилээс эхлэн зохион байгуулагдах уг фестивальд оролцох хамтлаг дуучдын талаар "К-поп од, дуучин Rain тэргүүтэй солонгос одууд Монголд зохион байгуулагдах фестивальд ирэхээр болсныг дуулгахад таатай байна. Фестивалийг Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд зохион байгуулахаар төлөвлөсөн" гэв.

Мөн фестивалийг "Evandis entertainment"-аас олон улсын түвшинд зохион байгуулахаа илэрхийллээ.