Оператор компаниуд хэрэглэгч татахын тулд ямар хөдөлгөөн өрнүүлэх бол
2014/07/04
Манай улсад үүрэн телефоны оператор компани үйл ажиллагаа явуулаад 20 шахам жил болж байна.
Анх1993 онд японы хөрөнгө оруулалттай Мобиком корпораци салбараа нээж иргэд зөвхөн гэрээсээ утсаар харилцдаг байдал устаж дуртай газраасаа бие биетэйгээ гар утсаар ярих боломж бий болсон юм. Анхдагч гэдэг утгаараа Мобиком одоогоор 1.2 сая хэрэглэгчтэй гэдэг. Гэхдээ энэ тоо мэдээж дараагийн оператор компаниуд түрэн орж ирэхэд хэлбэлзэж эхэлсэн байж болох. Скайтел, Юнител, Жимобайл зэрэг үүрэн телефоны компани мөн л чамгүй хэрэглэгчтэй болж зөвхөн нийслэл бус орон нутгийн иргэд ч өдгөө хөдөө гадаагүй эдгээр оператор компанийн үйлчлүүлэгч болж холбоо харилцаа тогтоож байна. Хэрэглэгчид аль үнэ хямд, сонголт арвин, үйлчилгээ сайтайг нь сонгохыг чухалчлах болсон энэ цаг үед тэд өөрсдийн маркетингээр картын болон хэрэглэсэн жил, төрсөн өдөр, тэмдэглэлт баярын өдрөөр нь үнэгүй ярих зэрэг урамшуулал олгож хэрэглэгчээ “тогтоох” арга хэрэглэж өдий хүрэв. Гэтэл энэ арга тэдэнд өлзийгөө өгсөнгүй бололтой.
Нэг компани нь дориун урамшуулал зарлахаар нөгөө нь хөлд нь чирэгдэж дагаад ижил төстэй урамшуулах зарладаг ийм л системээр явж ирсэн. Гэхдээ тэд хэрэглэгчээс мөнгө татах аргаа бас олчихно. Тухайлбал, дуудлага хадгалах үйлчилгээ, дуу татаж авсны төлбөр, нэгж зээлийн үйлчилгээ зэрэг “шимэгч” сарын хураамж дээр чамгүй хэдэн төгрөг “зулгаачихна”. Мэдээж тэгэхгүй бол алдагдалд орж амаараа шороо үмхэх гээд байдаг байх л даа. Ингэж хэдэн жил дээр доороо орж өрсөлдөж явсан оператор компаниуд Харилцаа холбооны зохицуулах хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэв үү яав УИХ-аар энэ тухай хуулийн төслийг хэлэлцэж тун төвөггүйхэн хаврын чуулган өндөрлөх тэр агшинд ногоон гэрлээр баталлаа. Уг хуулийн төслийн өөрчлөлтөөр үүрэн телефоны хэрэглэгчид өөрийн хэрэглэж байгаа гар утасны дугаараа солихгүйгээр бусад оператор компани руу шилжих боломж бий болж байна. Ийм өөрчлөлт оруулсан нь хэнд ашигтай байж болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Зарим хүн “Компаниуд төдийлөн ашигтай ажиллаж чадахгүй байгаа учраас нэгдсэн нэг үйлчилгээнд шилжих гэж байгаа байх” гэж таамаглаж байхад нөгөө нь “Ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй юм болох байх.
Ер нь энэ үүрэн телефоны компаниуд дампуурах гээд байгаа юм биш үү” гэлцэх. Бүр зарим хэрэглэгч оператор компаниудын үнэд хүрч болох гайгүй дугааруудыг одоохон зарах хэрэгтэй. Ийм замбараагүй байдалд шилжвэл дугаар үнэд хүрэхгүй гэж” байх юм. Харин өөр оператор компаниуд руу шилжих тухайд дийлэнх нь “Аль үнэ хямдтайг нь сонгоно” гэж байнэ лээ. Үүнээс харахад оператор компаниудад өрсөлдөөний “дайн” үүсч болзошгүй. Аль цөөн хэрэглэгчтэй компани тун таатай урамшуулал зарлачихвал хэрэглэгчид өнөөх сайхан дугааруудтайгаа урвахыг үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч оператор компаниуд уг хуулийн төслийг далимдуулж хэрэглэгч татахын тулд ямар нэгэн байдлаар хөдөлгөөнд орох нь гарцаагүй юм. Нэг өнцгөөс харвал Өрсөлдөөний тухай хуулийг зөрчих магадлалтай ч юм шиг.
Мэдээж ийм асуудал гарвал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт хийх биз. Хэрэв оператор компаниуд хууль зөрчөөгүй гэж үзвэл тэд маркетингээрээ ширүүхэн өрсөлдөхөөс өөр аргагүйд хүрч байна.
gucci outlet · 2014/10/21
Cheers Donnie! We definitely agree on typically the hito data. Well-formed key terms and explanations should still be a part of almost any site for that causes you actually notice, yet hopefully people find out not focus to them towards the shunning involving various other SEO developments.gucci outlet http://coverglue.com
cheap beats by dre · 2014/10/18
Terrific facts. Upload data to submit internet hosting internet websites to ***re ***ociated with anyone charge.cheap beats by dre http://greensburgracquetclub.com/cheap-beats-by-dre.php
Зочин · 2014/07/13
Skaitel bnga terguulegch bgaasai. Khereglegchee khundelj shine sanaa buriin anhdagch bolohig khusie.
Зочин · 2014/07/06
Skytel Gmobile 100% mongoliix ene ni Batxuud mash ashigtai xuuli bolson Mobicom xiterxii unetei gesen pr xiij baigaad uun dr xuuliin toglolt xiij bna gej oilgoj bnaa...medeej xen xyamdxan bn teriig l songono...
Зочин · 2014/07/06
mobigoos yamar ch bsan bolino
Зочин · 2014/07/05
9911, 8811 dugarud sonin sodon haragdaha bjde durtain l barij bna.
Зочин · 2014/07/05
Skytel mash hyadhan yum bna le 1sard 15000 negj hiihed l udur shunugvi yariad cn barahgvi yum bnle. ijil dugar bolon hos dugar MODNOOS garsan bnle. Zah zeeliin huuliar ali hyadhan zardaltaig ni songoh tsag bolje.
Зочин · 2014/07/05
сонирхолтой мэдээ