Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Гавьяат тамирчин Ц.Раднаа Швед улсын Готенбург хотод наймдугаар сарын 13-25-ны өдрүүдэд зохиогдсон хөнгөн атлетикийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний уртын харайлт болон гүйлтийн таван зайн уралдаанд түрүүлж, төрийн далбаагаа зургаантаа мандуулж, төрийн дууллаа зургаантаа эгшиглүүлсэн юм.

Тэрбээр ДАШТ-ий 90-95 насныхны 100, 200, 400, 800, 1500 болон уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Түүний дараагийн зорилго нь Мастеруудын дэлхийн аварга, 2028 онд болох ахмадуудын олимпын наадам юм.