Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, паралимпт алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид болон тэдний багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, төрийн дээд шагнал гардуулж байна.

Энэ үеэр ахмад тамирчин, МУГТ Ц.Раднаа "Сүхбаатарын одон"-оор энгэрээ мялаалаа.

Ц.Раднаа мастеруудын ДАШТ-ий 90-95 насны 100 метр, 800 метрт тус тус түрүүлж алтан медаль хүртэж байжээ

Түүний хувьд 90, 95 насандаа Мастеруудын дэлхийн аварга, тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2028 онд болох 100 хүртэлх насны ахмадуудын Олимпод өрсөлдөх зорилго тавиад буй юм.