Хууль хяналтын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсан “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндоржийг шүүх хурал өнөө өглөө 8.30 цагт  Баянзүрх дүүргийн шүүхэд эхэллээ.

Түүнийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авахын тулд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр хятадуудаас 1,2 сая ам.доллар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх зэрэг хэргүүдэд буруутгажээ.

Уг хэрэгт Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, Хурц нар холбогдож буй.

Х.Даваа