Наадамчдын гудамж буюу Яармагийн "Номин" дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны ТЭЦ-IV-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг маргааш/2024.09.26/ 11:40 цагт нээхээр болжээ.

Туул, Дунд гол дээгүүр нийт гурван гүүртэй 2.4 км урт авто замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусжээ.

Эх сурвалжийн хэлснээр уг зам нь гэрлэн дохиогоор зохицуулагдах юм байна. Цаашид замыг нэгдүгээр хорооллын замтай холбох ажил үргэлжлэх аж.

Замын гурван гүүрний бүтээн байгуулалт 2022 онд, замынх 2023 оны наймдугаар сард эхэлж байсан юм.

Гурван гүүрний бүтээн байгуулалтын ажлыг "Мотор сервис", "Туулын гүүр далай", "Тэргүүн саруул зам" гурван компанийн түншлэлээр, гүүрнүүдийг холбосон авто замын ажлыг "Тотал Инж" гүйцэтгэжээ.