“Буянт-Ухаа” хорооллын цэвэр усны шугамыг Улсын комисс хүлээн авлаа
2014/07/06
Барилга хот байгуулалтын яамны “Дэд бүтэц” төслөөс Буянт Ухаа орон сууцны хорооллын цэвэр усны шугам хоолойны ажлыг хийж ашиглалтанд өглөө.
Төслийн хүрээнд Буянт –Ухаа хороололд шинээр баригдах 15000 гаруй айл өрхийн орон сууц, албан байгууллагуудыг усаар хангах 10 гаруй км цэвэр усны шугам хоолойг хийсэн байна. Уг инженерийн байгууламж нь Хан-Уул дүүргийн 8,10,16 хороодын нутаг дэвсгэрийг хамарч хийгдсэн юм.
Нийт 315 мм голчтой 10031.2 метр, 110 мм-ийн голчтой 70 метр кольцо шугам, 80 метр нэвтрэх сувгийн барилга угсралтын ажлыг “Дүүрэн трейд” ХХК, “Хангилцаг” ХХК, “Хүрээ дэл” ХХК-иудын түншлэл хийж гүйцэтгэсэн байна.
Үүнээс эхний хэсэг болох 1 дүгээр кольцо шугамын 315 мм-ийн голчтой 1575 м урттай цэвэр усны гол шугамын угсралтын ажлыг 2014 оны 4 дүгээр сард ашиглалтанд оруулсанаар Буянт- Ухаа 1 хорооллын 1700 өрх цэвэр усаар хангагдаж, бохир усны шугам сүлжээнд холбогдсон байна. Харин ажлын сүүлийн хэсгийг өнгөрсөн Баасан гаригт буюу 7 дугаар сарын 4-нд Улсын комисст хүлээлгэн өглөө. Уг ажлыг 2013 оны 6 сарын 17–ноос эхэлж жил хүрэхгүй хугацаанд хийж дуусгасан байна.
Улсын комиссын бүрэлдэхүүнд БХБЯ, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний төв архивын газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтгүүд ажиллажээ.
Энэ ажлыг 07 дугаар сарын 15-наас өмнө хүлээлгэн өгөх гэрээтэй ажилласан бөгөөд хугацаанаас өмнө ажлаа бүрэн хүлээлгэж өгсөн аж.
Зочин · 2014/07/07
amjilt husey sain ajillajee
Зочин · 2014/07/07
Tend tegvel horoolol barihad amar bolj dee