Монголын хэрэглэгчийн боловсролын холбооноос өмнө нь талхны сав баглаа шошго стандартын шаардлага хангахгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлан энэ тухай холбогдох байгууллагууд анхааралдаа авахыг мэдээлж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр Монголын хэрэглэгчийн боловсролын холбооноос талхны сав баглаа шошгоны талаарх гомдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хэрхэн ажилласан талаарх мэдээллийг өгсөн юм. Энэ шалгалтаар нийт 65 талхны үйлдвэр худалдааны төвүүд хамрагдсан байна.

Эдгээр талх үйлдвэрлэгч компаниудын 80 гаруй хувьд нь зөрчил дутагдал илэрсэн ч НМХГ-аас талхан дээр гарсан үндсэн гомдол шаардлагыг хангаагүй "Атар өргөө" ХХК-д ямар нэг хариуцлага тооцоогүй хэрнээ бусад аж ахуй нэгжид зохих ёсны торгуулийг тавьсан байна.

 Мөн үүд хаалгыг нь хаасан аж. Иймээс Монголын хэрэглэгчийн боловсролын холбооноос уг асуудал дээр онцгой ач холбогдол өгч, зөрчил гаргасан бүх газруудад адил шийдвэр гаргах хэрэгтэй гэж үзэн "Атар өргөө" ХХК-тай хатуу тэмцэл хийнэ гэдгээ мэдэгдлээ.