Улаанбаатарт зохион байгуулагдах $100,000 шагналын сантай DOTA2 тоглоомын тэмцээн хойшлогджээ
2024/11/04
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын и-спортын холбоотой хамтран 100,000 ам.долларын шагналын сантай "MESA Invitational Fall 2024" тэмцээний DOTA2-ийн төрөл Улаанбаатар хотноо арваннэгдүгээр сарын 4-нд зохион байгуулагдана гэж өнгөрсөн аравдугаар сард хотын дарга мэдээлж байв.
Гэвч уг тэмцээн нэг сар гаруйн хугацаагаар буюу арванхоёрдугаар сарын 9-нийг хүртэл хойшлогджээ.
"И-спорт дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөн спортын нэг төрөл болж, тамирчид ч мэргэжлийн түвшинд хөгжиж байна тиймээс Улаанбаатар хотыг Германы Кёльн, Польшийн Катовице шиг Азийн и-спортын төв болгохын төлөө хамтран ажиллана" гэж тэрбээр сонгуулийн өмнө мэдэгдэж байсан юм.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошуу дахь "Инновац хөгжлийн төв"-д и-спортын хэсэг шинээр байгуулсан бөгөөд "MESA Invitational Fall 2024" тэмцээний тэмцээний бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Зочин · 2024/11/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono