www.amjilt.com сайтыг хууль бусаар хаажээ /бичлэг/
2014/07/07
Дөнгөж сая Монголын сайтын холбоо, www.amjilt.com сайт хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар www.amjilt.com сайтыг хаасан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэдгийг Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан мэдээлсэн юм. Тодруулбал www.amjilt.com сайт нь ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байхад тус сайтыг “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дөрөв буюу Контентын агуулгад тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн утсаар ярьж сүрдүүлэн тус сайтыг хаажээ. Энэ нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос сайтыг “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 9 буюу хяналт, 10 буюу гомдол маргаан шийдвэрлэх, 11 буюу хариуцлага гэсэн хэсгүүдийг ноцтойгоор зөрчсөн байна.
Үүнийг батлах утсаар ярьсан бичлэгийг хүргэе.
Энэхүү утас нь дээрхи яриа бол Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн болон Амжилт.ком сайтын захирал Ж.Шижир нарын хооронд яригдсан бичлэг юм.
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн уг нь хууль бус үйлдэлтэй тэмцэх ёстой байтал, Ерөнхий сайдыг "цээжээрээ хамгаалж байгаа нь" ашиг сонирхолын зөрчилтэй, сайд дарга нарт үйлчилдэг гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.