Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайханы гаргасан гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцлээ.

Шадар сайд С.Амарсайхан энэ шүүх хуралд гурван өмгөөлөгчтэй оролцож байгаа ч өөрөө ирээгүй аж. Харин сэтгүүлч А.Баярмаа өмгөөлөгчгүйгээр оролцсон юм.

Сэтгүүлч А.Баярмаа шүүх хуралд шадар сайд С.Амарсайханыг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ хүсэлтийн дагуу шүүх хурал арванхоёрдугаар сарын 15-ны 11:00 цаг хүртэл хойшиллоо.