Нийслэлийн Засаг дарга 2024-2028 онд метро, дүүжин тээвэр зэрэг 12 төсөл хэрэгжүүлэхээр боллоо
2024/11/16
НИТХ-ын ээлжит бус I хуралдаан бааасан гарагт өнөөдөр болов. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, хурлын төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар баталлаа. Хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Хөтөлбөрийн төсөл нь агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон байна. Үүнд,
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 69 зорилт
Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 38 зорилт
Эдийн засгийн бодлогын хүрээнд 5 зорилго, 12 зорилт
Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 23 зорилт
Засаглалын бодлогын хүрээнд 5 зорилго, 42 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.
Түүнчлэн хөтөлбөрт тусгасан бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Тухайлбал, Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
"Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ.
Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.
Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.
Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.
Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.
Хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
DR. ADITYA · 2024/11/22
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/11/16
MASSAJLI80955877
Зочин · 2024/11/16
ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ХӨӨРӨГДЛИЙГ ДАРАХЫН ТУЛД ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГТЭЙ,ТЭР НЬХУВЬДАА УТААГҮЙ,ДУЛААНЫ АЛДАГДАЛГҮЙ О/С БАРИХЫГ ДЭТЖИХ ЯВДАЛ ЮМ,
Зочин · 2024/11/16
XUCHINDX ERD XUSNEER80955877
Зочин · 2024/11/16
ANUSN80955877SEKSUGR ODOON
Зочин · 2024/11/16
SEXSEER VANAGLMR