НИЙСЛЭЛИЙН ХАРЬЯА СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОНЫ ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАХ “АЛТАН ХАНГАРДИ-2024” НААДАМ МАРГААШ БОЛНО
3 цагийн өмнө
Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчид, соёлын ажилтнууд, дүүргүүдийн соёлын асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн оны шилдгүүдийг тодруулах “Алтан Хангарди-2024” наадам МАРГААШ “Crocus Event Hall”-д болно.
“Алтан Хангарди-2024” наадамд нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд буюу
Нийслэлийн Улаанбаатар театр,
Нийслэлийн Соёлын төв өргөө,
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан,
Улаанбаатар хотын музей,
Багануур дүүргийн соёлын ордон,
Багахангай дүүргийн соёлын ордон,
Баянзүрх дүүргийн соёлын ордон,
Хан-Уул дүүргийн соёлын ордон,
Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон,
Налайх дүүргийн соёлын ордон,
Чингэлтэй дүүргийн соёлын төвийн уран бүээлч, ажилтан албан хаагчид оролцож оны шилдгээ дараах номинациудаар тодруулна.
Үүнд:
Шилдэг Үйлчилгээний ажилтан,
Шилдэг Техникийн ажилтан,
Шилдэг Соёлын ажилтан,
Шилдэг Багш,
Шилдэг Соёлын мэргэжилтэн,
Шилдэг Уран бүтээлч,
Шилдэг Менежер,
Шилдэг Санхүүгийн ажилтан,
Шилдэг Төсөл санаачлан хэрэгжүүлэгч,
Шилдэг Захиргааны ажилтан,
Шилдэг Төрийн жинхэнэ албан хаагч,
Шилдэг Удирдах ажилтан номинациар шалгаруулна.
“Алтан Хангарди-2024” наадмын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар ажиллаж байгаа юм.