Өнөөдөр 0,2,4,6,8-аар төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд оролцoхгүй
2013/04/25
Өнөөдрөөс эхлэн 29-нийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хуваарилан 07:00-21:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.
Энэ дагуу өнөөдөр 0,2,4,6,8-аар төгссөн дугаартай автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй.
Хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси хамаарахгүй юм байна.
Мөн тусгай дуут болон гэрэл дохиогоор тоногдлогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулашгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл дээрх хязгаарлалтад хамаарахгүй аж.
Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар ийнхүү хязгаарлалт хийж байгаа юм.