"The MongolZ" плэй-оффын эхний тоглолтод ялагдаж, мажорын аяллаа дуусгалаа. Энэ жилийн мажорт Азийн CS2-ын түүхийг The MongolZ бичиж, нэрээ мөнхөлж үлдээлээ.

Тэд плэй-оффын эхний шатанд өмнө нь учраа таарч байсан Германы MOUZ багтай тоглолтоо эхэлж, 0-2 онооны харьцаатайгаар ялагдал хүлээв.

Тоглолт The MongolZ-гийн сайн тоглодог Ancient мапаар эхэлсэн. Гэвч тус мап дээр 14-16 оноогоор эхний ялагдлаа хүлээсэн. Харин дараагийн Nuke мапыг MOUZ багийнхан сонгож, 13-9 онооны харьцаагаар ялалтаа байгууллаа. Ийнхүү MOUZ багийнхан Spirit, Liquid багуудын аль нэгэнтэй нь тоглож, шөвгийн дөрөвт шалгарах тоглолтоо хийнэ.

Энэ жилийн мажорт "The MongolZ" багийн хожлын цуврал 13 хүрч, манлайлж түүх бичиж, Азийн төдийгүй европынхны хараанд үлдэж, онцгойрсон юм.

Тоглолтын дараа The MongolZ багийн гишүүн Techno4K ярилцлага өгөхдөө, "Бидний аялал энд хүрээд өндөрлөлөө. Биднийг энэ хүртэл дэмжиж ирсэн хүмүүстээ баярлалаа. Бид ирэх жил илүү хүчтэйгээр иргэж ирнэ" гэлээ.

Ийнхүү ирэх жилийн Мажорт тэднийг хүчтэйгээр иргэн ирж, ахин нэг түүх бичихийг хүлээх үлдлээ.