Эмэгтэй гишүүдийн бүлэг хийсэн ажлаа тайлагнав
2014/07/09
Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн хоёр жилийн үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Л.Эрдэнэчимэг "2012 оны УИХ-ын сонгуулиар 11 эмэгтэй гишүүн сонгогдож, УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийг байгуулсан. Улс төрийн таван намын төлөөлөл бүхий эмэгтэй гишүүд нь нам үл харгалзан нэгдэж, хууль тогтоох түвшинд эрх мэдлийн цөөнх болдог эмэгтэйчүүдийн төлөөлөл болон УИХ-аас гарч буй аливаа шийдвэрт эмэгтэй хүний хэрэгцээ, туршлага, мэдрэмжийг тусгуулахыг зорьж ажиллаж байгаа" хэмээн онцоллоо.
Эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг өнгөрсөн хугацаанд "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай" хуулийн төсөлд гол анхаарлаа хандуулж ажиллажээ. Энэ хуулийн зорилго нь хохирогч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хамгаалалтын гадна үлдэж байсан хохирогч, хүүхдүүдийг хамгаалахад чиглэж байгаа аж.
Хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд албан бус бүлгийн гишүүд “Хохирогч хамгаалал, хуулийн шинэчлэл” зөвлөлдөх уулзалт хийсний зэрэгцээ Канадын парламентын гишүүн, сайд асан Мари Коллинс Канадын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчны талаарх туршлагаа эмэгтэй гишүүдтэй хуваалцжээ.
Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд олон нийтийн санал авах үүднээс “Хүүхэд харах загвар төв”-ийг СХД-ийн Баянхошууны гэр хороололд байгуулж, олон нийтэд таниулан сурталчилж байгаа аж. Энэ хууль батлагдсанаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд зориулсан цоо шинэ үйлчилгээ бий болж, хүүхэд бүр улсаас цэцэрлэгт явах зардлаа авах, аюулгүй орчинд хүмүүжих, эцэг эхчүүд ажилдаа явах боломжоор хангагдах, энэ үйлчилгээг эрхлэх 15000 гаруй шинэ ажлын байр бий болох боломж бүрдэнэ гэж гишүүд үзэж байгаа юм байна. Түүнчлэн Хамтын тэтгэврийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн төслүүд дээр хамтран ажиллах юм.
Эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн идэвхтэй оролцоотойгоор УИХ “Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2012 оны 10 дугаар сард батлан гаргаж, 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Энэ хууль нь өсвөр үе, хүүхэд залуусыг тамхинд орохоос сэргийлэх, иргэд дам тамхидалтад өртөх боломжийг хаах, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилготой. Хууль хэрэгжүүлэх хүрээнд “Тамхинаас татгалзсан өсвөр үе” 1000 сурагчийн чуулган, “Тамхи-сордог хор” телевизийн нэвтрүүлэг, Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн цагдаагийн газартай хамтарсан School police, «Цагаан сараар архи, тамхигүй бэлэг бэлэглэцгээе!» уриалга гаргах зэргээр идэвхтэй ажиллаж ирснийг гишүүд онцолж байлаа. ы
Мөн албан бус бүлгийн гишүүд Согтууруулах ундааны хяналтын тухай, Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй ажиллаж байгааг хэлэв. Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд Нийслэлийн хороодын дарга нар, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтнууд, Эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд, найман нэрийн барааны дэлгүүрийн эзэд, цагдаагийн албан хаагч нарын дунд хэд хэдэн удаа уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж санал солилцжээ. Харин Түрээсийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг УИХ-ын гишүүн Г.Уянга санаачилж, гардан ажиллаж байгаа аж. Энэхүү хуулийн төслийг боловсруулах хүрээнд эмэгтэй гишүүд 2012 онд Хархорин, Нарантуул захын үйл ажиллагаатай танилцаж, түрээслэгчидтэй уулзаж санал солилцсон бол 2014 оны 5 дугаар сард “Танд ямар бэрхшээл байна вэ?” сэдэвт жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулжээ. Мөн энэ оны 6 дугаар сард УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар эмэгтэй гишүүдийг төлөөлөн Засгийн газрын 11-11 төв дээр ажиллаж, бичил бизнес, үйлдвэрлэл эрхлэхэд саад болж буй зөвшөөрөл, лицензийн асуудлаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож, хариулт өгчээ. я
Тэд өнгөрсөн хугацаанд БНМАУ-ын Засгийн газрын 1992 оны тогтоолоор 4 хүүхэд төрүүлсэн 20 жилээс дээш жил ажилласан эхчүүдийг тэтгэвэрт гаргасан ба 38-45 насны хөдөлмөрийн чадвартай үедээ албан шахалтаар тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн тэтгэвэр, ажилласан жил, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага тавьж шийдвэрлүүлснээр 30 мянган эх ажилласан жилээ нэмэгдүүлж, тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэх боломж бүрдлээ. Хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах кампанит ажил өрнүүлсний зэрэгцээ “Хүүхдүүд-Төрийн ордонд”, “Эх орон-36” сэдэвт арга хэмжээ зохион байгуулсан. й
Мөн эмэгтэй гишүүдийн санаачлагаар 2012 оны төсвийн тодотголоор цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнд зориулах зардлыг 50 хувиар нэмж, 7.5 тэрбум төгрөгийг УИХ-аар батлуулснаар нэг хүүхдэд ногдох хоолны зардал 1100 төгрөг байснаа 1600 төгрөг болж өслөө. Эх барихын тусламж, үйлчилгээ, амаржих газрын хүртээмжийг сайжруулахад анхаарч 2 дугаар амаржих газрын эзэмшлийн газрын маргаан, 3 дугаар амаржих газрын барилгын дутуу санхүүжилтийг шийдвэрлэсэн зэрэг бодит үр дүнтэй ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлж ирснийг гишүүд мэдээллээ.
Х.Даваа
Louboutin pas cher · 2014/08/05
To tell the truth, My partner and i decided not to anticipate something similar to ipad device by Apple inc. . -= Aminul Mahometismo Sajibs last blog site... Yahoo Pr Up to date: AISajib. com is Now PR3! =-.[url=http://www.cindycamdialx.com/stats/louboutin-pascher/]Louboutin pas cher[/url]
onigoo · 2014/07/13
Delhiid 2 tom bodlogo baidag genee. 1-r amerik bodlogo, 2-r angli bodlogo gene. Amerik bodlogo ni neg ulsiin ard irgediig bailduulj ashigt maltmaliig mash yamd uneer zuudug. Angli bodlogo ni holbooton ulsaar damjuulj ( angliin koloni baisan ornuud ordog australi birm geh met) ashigt maltmaliig mash yamd uneer zuudug. Usegnuud hoorondoo ineeldej genee. Mongol uls 20 jiliin daraa aprik bolno geed ineeldej garchee. 1997 ond ih hurlaas gargasan mongol ulsiig niigem ediin zasagiig hugjuuleh 20 jiliin tuluvluguu baidag
Зочин · 2014/07/11
erguu erdenechemeg guai ehchuudiin mungiig hezee uguh gej bna. elbegdorj ta 2 hudlaa yrihaa boli. uguhgui bsan bol ta 2-g songohgui baisan yum. mongolchuudig ter dundaa ehchuudiig dord yzej doromjlohoo boli ***** mini. chinii togloom yum uu.
onigoo · 2014/07/11
100 jil gazar ezemshuulvel. Himiin hortoi aj uilder orj ireed hen heniig horduulah ve ? Geed himiin elementuud hoorondoo ineeldej gene shuu. Mun zevsguud hoorondoo ineeldej gene. Nisdeg tereg ba ih buu hoorondoo hen heniig buudah ve? Geed ineeldej gene shuu. Ene bol onigoo bolohoor jaahan ch ineegeerei. Onigoo gedgiig oilgooroi
Зочин · 2014/07/10
Хэрэв энэ нь танд маш их баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/