Судлаач Ганаа: Шатахууны луйврын учгийг мөшгөхүй
өчигдѳр
Саяхан Bloomberg-т: “Монголд нефтийн бизнес эрхэлдэг “Trafigura” компани Монгол дахь оффисоосоо 1,1 миллиард доллар алдав” гэсэн мэдээ гарч үүнийг нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд давтан цацав. Миллиард гаруй доллар бол асар их мөнгө бөгөөд дэлхий даяар гайхан шагширч байхад “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Монгол л ганцаараа таг чиг. Энэ тухай өгүүлсү…
Монгол ойлголт
Монголчууд шатахуунаа Оросоос авдаг, хааяа бензин дутвал Хятадаас авдаг гэж ойлгодог. Манайд үе үе шатахууны үнэ нэмдэг, үе үе шатахууны хомсдол үүсдэг зүй тогтлыг монголчууд бүгдээрээ мэднэ. Энэ үед чаддаг мэддэгээрээ оросуудыг хараана, гуйна.
- Яагаад бензингүй болчихов ?
- Оросууд үнээ нэмсэн. Эсвэл оросууд хязгаарлалт тавьсан.
Ойлгомжтой асуулт, ойлгомжтой хариулт. Ингээд орос руу гуйж гувчиж бензинтэй болж авна. Харин үүний дараа ёс мэт бензиний үнэ нэмнэ. Ийм орчлоор бид олон жил амьдарч иржээ. Монголчууд шатахууны компаниудыг хараана, оросыг хараана. Хараахаас өөр юм хийж чадахгүй учраас хэдэн компаниуд нь дураараа үнэ нэмнэ, мөн дураараа хуурамч шатахуун нийлүүлнэ. Монголчууд хулхи шатахуун байгаа гэдгийг мэддэг ч яаж ч чаддаггүй.
Мэдээллийг шинжихүй…
Bloomberg-т гарсан мэдээллийг үзээд би цочирдов. Мэдээнд өгүүлсэн хохирлын тоо хэмжээ 1,1 миллиард…,чингэхдээ бүр ганцхан жилийн дотор шүү дээ…Гадаад компани хохироо л биз, маньд ямар хамаа байна гэж бодож болох ч хохирол гээд байгаа нь “Монголд байгаа ажилтнуудын хууль бус ажиллагаанаас болсон” гэдэг хэсэг тун их анхаарал татав.
Уг мэдээнд: “Монгол Улс өдөр тутам 35 мянган баррель орчим, жилд 1 миллиард долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг” гэж өгүүлжээ.
Ингээд бид жилд хэрэглэдэг шатахууны хэмжээ хийгээд түүний үнийг мэдэж авав.
Цаашаа бүр ч сонирхолтой:
“Trafigura” компани Монголын шатахууны импортын гуравны нэгийг нийлүүлдэг. “Trafigura” компанийн Монгол дахь салбар жил тутам хэдэн зуун сая доллар эргэлдүүлдэг ба ашгийнх нь хэмжээ хэдэн арван сая доллар. Энэ нь том биш боловч ашигтай бизнес, учир нь марж нь 1%-иас хэзээ ч хэтэрдэггүй.
Эндээс Монголын шатахууны импортын гуравны нэгийг “Trafigura” гаргадаг, харин үлдэх гуравны хоёрыг монголын компаниуд хийдэг, улмаар монголын нефтийн зах зээлийг “Trafigura” үндсэндээ атгаж байна гэж дүгнэж болно.
Уг мэдээнд цааш нь:
“Trafigura”-ын монгол ажилтнууд хугацаа хэтэрсэн өрийн хэмжээг нууж, гаалийн төлбөр, фрахтын тооцоог будлиулж, төлбөр тооцоог будлиулсны улмаас олон жилийн турш түгшүүрийн дохио өгөлгүйгээр хяналтаас гаргасан.
Эндээс“Trafigura”-ын монгол ажилтнууд олон жилийн турш данс тооцоо будлиулж, луйвар хийж байсан гэсэн дүгнэлт гарна.
Цааш нь уг мэдээнд:
“Энэ ноцтой асуудлыг 2023 оны сүүлээр мэдсэн бөгөөд Монгол дахь “Trafigura”-ын ерөнхий нефтетрейдер Эрдэнэсүрэнгийн Жононбаярыг ажлаас халсан, одоо мөрдөн шалгах ажиллагаа авагдаж байна гэжээ. Мөн “Trafigura” 1,1 миллиард $-ын хохирлын талаас илүүг эзэлж буй “Lex Oil”-оос мөнгөө нэхэж авахаар ажиллаж байна.”
Энд Монголын шатахуунтай холбоотой өөр нэг “Lex Oil” компани гарч ирж байгааг бид харж байна.
“Trafigura” гэж юу вэ ?
“Trafigura” бол1993 онд үүссэн сингапурын үндэстэн дамнасан трейдер компани бөгөөд металл, эрчим хүч, нүүрс устөрөгч, түүний дотор нефтийн бөөний худалдаагаар дагнасан аварга компани юм.
Дэлхийн нефть нийлүүлэгч компаниуд дунд 2-рт, металл нийлүүлэлтээр дэлхийд 1-рт ордог.
“Trafigura” групп 1400 хувь нийлүүлэгчтэй, дэлхийн 156 онд үйл ажиллагаа явуулдаг, 12.000 хүн ажилладаг. “Trafigura” бол аль нэг улсын өмч биш, дээрх 1400 хувь хүн өмчилдөг үндэстэн дамнасан компани юм.
“Trafigura” нефтийн бөөний худалдааны аварга том компани хэдий ч хэрүүл хэл амнаас салдаггүй.
- 2001 онд Иракт туслах хөтөлбөрийн хүрээнд 272 мянган баррель нефтийг хүнсний бараагаар солих нэрийн дор хуурамч бараа их хэмжээгээр Иракт нийлүүлсэн хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл Садам Хуссейтэй наймаа хийсэн…
- 2006 онд “Trafigura” компани Кот-д”Ивуара-гийн усанд хортой хаягдал хаясан. Үүний улмаас 17 хүн үхэж, 30 мянган хүн хордсон, нийтдээ бараг 100 мянган хүн эмнэлэгт хандсан. Хожим нь “Trafigura” компани Кот-д”Ивуара-гийн ЗГ-т хохирлын нөхөн төлбөр болгож 198 сая ам.доллар өгсөн.
- 2007 онд Норвегэд нефть ачиж явсан “Trafigura”-ын цистерн дэлбэрсэн. Норвегийн цагдаа Trafigura-ны ажилтнуудын дуудсан боловч энэ асуудал намжсан.
- 2013 онд “Trafigura”-ын хэд хэдэн охин компани Мальти улсад нефтийн үнийг хөөрөгдсөн будлианд орооцолдсон.
- 2016 онд “Trafigura” Африк руу хүхрийн өндөр агууламжтай хортой дизель түлш нийлүүлсэн хэрэгт хутгалдсан. Үүнээс хойыш Африкийн улсууд дизель түлшин дэх хүхрийн хэмжээг хатуу хянах болсон.
Бяцхан арифметик
Уг мэдээнд:
“Trafigura” компани 2024 оны санхүүгийн жилд 2,8 миллиард долларын цэвэр ашигтай олно гэж мэдэгдэж байв. Гэтэл энэ ашиг гэв гэнэт 62%-иар буурсан. 1,1 миллиард долларын хохирлын 357,5 сая нь Монголд болсон луйвраас болсон, бусад нь өмнөх жилүүдийн хохирол юм. Монголд гарсан луйвар ойролцоогоор 5 жил үргэлжилсэн.
Монголын шатахууны импортын гуравны нэгийг “Trafigura” эзэмшиж, 2,8 миллиардын ашигтай байгаа юм бол үлдсэн гуравны хоёр буюу 2,8 х 2 = 5,6 миллиард $-ыг монгол компаниуд эзэмшдэг ба монголын нефтийн зах зээлээс нийтдээ 8,4 миллиард (5,6 + 2,8) долларын ашиг олдгийг хялбархан гаргаж болно.
Энэ тоо бага зэрэг наашаа цаашаа байж болох авч Монголын шатахууны зах зээлээс шатахуун нийлүүлэгч гадаад дотоод компаниуд ойролцоогоор 8 орчим миллиард долларын цэвэр ашиг олдог гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно.
Монголчууд “хулхи бензин машин хөнөөж байна”, “бензинд юм хольж байна”, бензины чанар муу байна” гэж үглэн дуулсаар олон жил болж байна. Энийг үздэг шалгадаг газар Монголд байхгүй. Хэн бензинд юм хольж, хулхи бензин болгож хувиргадаг вэ ? Энд цорын ганц хариулт байгаа бөгөөд энэ нь шатахуун нийлүүлэгч компаниуд.
Шатахуун нийлүүлэгч компанийн 8 миллиард долларын цэвэр ашгийг хулхи шатахуунаас буюу Монголчуудыг шулан мөлжсөнөөс авдаг гэж дүгнэхэд эндүүрэл болохгүй нь лавтай.
Түүнээс гадна хулхи чанаргүй шатахуун УБ-ын утааны нэг том эх үүсвэр болж байгаа нь ямар ч эргэлзээгүй. Иймээс машинтай биш, хулхи шатахуунтай тэмцэх цаг болсон.
Бид ОХУ-тай шатахууны наймаа хийгээд 100 гаруй жил болж байна. Хамгийн ойрхон Эрхүүд байгаа оросын компанитай шууд гэрээ хийж шатахуун авахынхаа оронд дундуур нь заавал “Trafigura” мэтийн гаднын компани хавчуулан оруулж шатахууныхаа импортын гуравны нэгийг тэдэнд алдана гэдэг логик яав ч эрүүл биш…
Хэрэв би мэддэг байсан бол Эрхүү рүү давхиж очоод нефть нэрэх үйлдвэрийн дарга нартай хэдэн шил юм хувааж уугаад гаднын зуучлагч ямар ч компани оруулахгүйгээр хольцгүй цэвэр орос шатахуун оруулж ирнэ.
Монголын төр засагт монголыг хорлох гэсэн этгээдүүд цөөнгүй байгаа гэдэгт би огт эргэлзэхгүй байна…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Зочин · 19 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 24 цагийн өмнө
Уул нь судлаачид, эрдэмтдээ л мэргэжлийн гэж бодож явсан юм сан ямар тэнгэрийн тоо тавьсан юм бээ. Жаахан баримжаатай тоо тавихгүйдээ судлаач минь.
Сайхнаа · 24 цагийн өмнө
За сайхан тархи угаадаг шүү дээ манай сэтгүүлчид сэтгүүлийнхээ гарчгийг бас сайхан өгнөө. Уншихаар шал өөр юм байдаг. Одоо бүүр судлаачид нь ийм болж яана даа. Жаахан юм уншиж мэддэг нь ойлгоод уншдаггүйчүүд нь тархиа ингэж самруулдаг байх нь.
ХАХА · 24 цагийн өмнө
Хаха нээрээ хүмүүс тооцоолол яриад байхаар нь харсан чинь нээрээ тийм байна. Монгол жилд 1 сая 600 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Бүтээгдэхүүний шинж чанараас шалтгаалж 1 т = 7,28 барр. Монгол улс жилд 1.6 x 7.28 = 11.648 барр хэрэглэдэг болж таарна. 1 барр нь 80 доллар гэж үзвэл Монгол улс жилд 931 сая долларын бүтээгдэхүүн авдаг болж таарч байна. Энэ хүний бичсэнээр
"Энэ тоо бага зэрэг наашаа цаашаа байж болох авч Монголын шатахууны зах зээлээс шатахуун нийлүүлэгч гадаад дотоод компаниуд ойролцоогоор 8 орчим миллиард долларын цэвэр ашиг олдог гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно."
Бүр ИТГЭЛТЭЙ гэж бичиж. Миний буюу хүмүүсийн тооцооллоор жилд 1 миллиард доллорын борлуулалттай л зах зээл юм байна Монгол улс. Тэгсэн бүүр энэ хүн 8 миллиард долларын цэвэр ашигтай зах зээр гэж хэхэ. Бүүр ЦЭВЭР АШИГ гэчихэж ядаж борлуулалт гэхгүй дээ. За арай арай судлаач хүн биздээ.
Галдан · өчигдѳр
Харин ч учир нь олдохгүй байсан сэдвийг маш ойлгомжтой болгож бичжээ. Яагаад муулаад байгааг нь ойлгосонгүй.
Зочин · өчигдѳр
SEKSYGEER TAICHNA80955877
Ichko · өчигдѳр
Sudalgaa hiisen ch yum baihgui iim tuuhii yum zahialgaar shideed maniihaa tolgoig erguuleh geed uzchih yumaa ene sudlaach setguulchid ni. Zaluu ue chini uur bolson shuu. Neeh muuhai doromjluulj baigaa yum shig bolchihloo
Зочин · өчигдѳр
Бас нээрээ сэтгүүлзүйн салбар дамараараа эргэжээ. хэхэ нээрээ л тооцолол нь шал худлаа байна. Сэтгүүчид нь дүүрчээ гэхэд судлаачид нь ингэж бичээд байхаар Монголд ирээдүй алгаа.
Зочин · өчигдѳр
158.9873 л = 1 барр
1 барр = 0,1373 т (ойролцоогоор Уралын нефьт боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр)
1 барр үнэ = 80-85 доллар (2024 он)
Монгол улс жилд дээд тал нь 1,600, 000 т нефт оруулж ирдэг. Энэ нь ойролцоогоор 11,653,314 барр нефт гэсэн үг. Үүнээс үзвэл Монгол улс жилд 990,531,690 долларын нефт худалдаж авдаг гэсэн үг. Үүнийгээ таны хэлснээр Trafigura компанийн зах зээлд эзлэх 1:3 хувиар тооцвол Trafigura нь жилд 330, 177, 230 долларын борлуулалт хийдэг гэсэн үг.
ЗӨРЧИЛ:
Нэгт: Монголын зах зээлийн 1:3 эзэлдэг гэгдэх компанийн БОРЛУУЛАЛТ нь жилд 330 сая доллар байхад юун жилд Монгол улс 8,4 миллиард долларын ашиг олох боломжтой гэж. Жич судлаач хүнд хэлэхэд: Ашиг гэдэг чинь борлуулалтын орлогоос өртөг зардлаа хасаад ашиг, ашгаасаа татвараа хасаад цэвэр ашиг юм шүү.
Хоёрт: Дээрх таны нийтлэл дээр буй Trafigura компани жилд 2,8 тэрбум долларын цэвэр ашгийнх нь 1.1 тэрбум долларыг луйвардсан гэжээ. Тэгвэл таны хэлснээр 5 жил тасралтгүй нэг ч орлого төвлөрүүлээгүй гэж үзвэл 330,177,230 x 5 = 1,650,886,150 долларын БОРЛУУЛАЛТ болж байна. Дахин хэлэхэд энэ дүн бол БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО. Эндээс 1.1 тэрбум долларын цэвэр ашгийг, 1.6 тэрбумын борлуулалтаас олсон болж таарч байгаа юм. Энэ харьцаагаар бол энэ нефтийн бизнес чинь 70% -ийн өгөөжтэй бизнес гэж үү? Асуумаар байна. Мөн энэ Trafigura үйлдвэрлэгч бус дамжуулан худалдаалдаг компани. Эндээс энэ компани нь яавч 1.1 тэрбум долларын цэвэр алдагдлыг Монголын компаниас хүлээх боломжгүй нь харагдана.
За танд "Бяцхан арифметик" тооцоо хийж таны алдааг заслаа. Та судлаач хүний хувьд дэлхийн нефт үйлдвэрлэгч компани, мөн түүнийг борлуулдаг компанийн борлуулалт цэвэр ашгийн харьцааг судалж энэ бодит эсэхийг судлах нь таны ажил юм.
Эцэст нь би жирийн нэр иргэн хүн судлаач гэгдэх хүн надаар ажлаа заалгамааргүй байна. АЙ МОНГОЛЧУУД МИНЬ АЖИЛДАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ БАЙГААЧ
>
Зочин · өчигдѳр
Судлаач байж арай ийм түүхий юм бичиж болохгүй ээ. Захиалгатай юм уу хайшаа юм
Иргэн · өчигдѳр
Мөнгө төгрөг муутай болмон юм байхдаа!!! Ганаа ах
Зочин · өчигдѳр
Ойлгохгүй байнөөө
Иргэн · өчигдѳр
Ganaa ah suuliin yed ih hudlaa eh survaljaas buruu um ih bichdeg boljee
Саруул · өчигдѳр
Монголын зах зээл чинь жижигхэн шдээ. Юун дэлхийд 2 -т ордог компанийн ашиг 60 хувь бууртал нь хусах вээ дээ. Гаднын хүний үгээр Монголынхоо нэрийг унагаж болохгүй ээ. Судалгаатай баримттай баймаар байна. Таны тооцоололд бас логикгүй юм харагдаад байна шүү.
Билэг · өчигдѳр
Монголд жилд 1.1 тэрбум доллар биш 1.86 тэрбум долларын нефть бүтээгдэхүүн хэрэглэж байгаа
Зочин · өчигдѳр
SEXSEER VANXANDI80955877
Зочин · өчигдѳр
Болор · өчигдѳр
Харин тийн гайхаад судлаач мөн юм уу даа хаха
Барсаа · өчигдѳр
Ярьж байгаа ч ойлгохгүй ийм судлаач ч байх гэж:
Зочин · өчигдѳр
158.9873 л = 1 барр
1 барр = 0,1373 т (ойролцоогоор Уралын нефьт боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээр)
1 барр үнэ = 80-85 доллар (2024 он)
Монгол улс жилд дээд тал нь 1,600, 000 т нефт оруулж ирдэг. Энэ нь ойролцоогоор 11,653,314 барр нефт гэсэн үг. Үүнээс үзвэл Монгол улс жилд 990,531,690 долларын нефт худалдаж авдаг гэсэн үг. Үүнийгээ таны хэлснээр Trafigura компанийн зах зээлд эзлэх 1:3 хувиар тооцвол Trafigura нь жилд 330, 177, 230 долларын борлуулалт хийдэг гэсэн үг.
ЗӨРЧИЛ:
Нэгт: Монголын зах зээлийн 1:3 эзэлдэг гэгдэх компанийн БОРЛУУЛАЛТ нь жилд 330 сая доллар байхад юун жилд Монгол улс 8,4 миллиард долларын ашиг олох боломжтой гэж. Жич судлаач хүнд хэлэхэд: Ашиг гэдэг чинь борлуулалтын орлогоос өртөг зардлаа хасаад ашиг, ашгаасаа татвараа хасаад цэвэр ашиг юм шүү.
Хоёрт: Дээрх таны нийтлэл дээр буй Trafigura компани жилд 2,8 тэрбум долларын цэвэр ашгийнх нь 1.1 тэрбум долларыг луйвардсан гэжээ. Тэгвэл таны хэлснээр 5 жил тасралтгүй нэг ч орлого төвлөрүүлээгүй гэж үзвэл 330,177,230 x 5 = 1,650,886,150 долларын БОРЛУУЛАЛТ болж байна. Дахин хэлэхэд энэ дүн бол БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО. Эндээс 1.1 тэрбум долларын цэвэр ашгийг, 1.6 тэрбумын борлуулалтаас олсон болж таарч байгаа юм. Энэ харьцаагаар бол энэ нефтийн бизнес чинь 70% -ийн өгөөжтэй бизнес гэж үү? Асуумаар байна. Мөн энэ Trafigura үйлдвэрлэгч бус дамжуулан худалдаалдаг компани. Эндээс энэ компани нь яавч 1.1 тэрбум долларын цэвэр алдагдлыг Монголын компаниас хүлээх боломжгүй нь харагдана.
За танд "Бяцхан арифметик" тооцоо хийж таны алдааг заслаа. Та судлаач хүний хувьд дэлхийн нефт үйлдвэрлэгч компани, мөн түүнийг борлуулдаг компанийн борлуулалт цэвэр ашгийн харьцааг судалж энэ бодит эсэхийг судлах нь таны ажил юм.
Эцэст нь би жирийн нэр иргэн хүн судлаач гэгдэх хүн надаар ажлаа заалгамааргүй байна. АЙ МОНГОЛЧУУД МИНЬ АЖИЛДАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ БАЙГААЧ
Дамба · өчигдѳр
Буруу мэдээлэл авчраад субъектив солиороод байгаарай
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877
Зочин · өчигдѳр
Энэ хэрэгт холбогдох хүмүүсийг нэрийг нэрийг даруй зарла. Шатахууны үнэ өндөр байгаа нь энэ хэрэгтэй холбоотой болж таарч байна. Жононбаярыг хаа байгаа газраас нь авчирч ял тооц.