Ил захидал: МАХН-ын дарга Намбарын Энхбаяр танаа
2013/04/25
Монголын ард түмний язгуур эрх ашгийн төлөө, шударга ёсны түүчээ болж яваад харгис эрх баригчдын бурангуй хуульд хилсээр шийтгэгдэн өргөст торны цаана тарчилж суугаа таныхаа энэ өдрийн амгаланг эрье.
Таны үйл хэрэг, сүүн цагаан сэтгэл, хэзээ ч үл нугарах хатан зоригийг тань ямар ч өргөст тор, хана хэрэм мохоож чадахгүй гэдэгт итгэдэг. Аль ч тохиолдолд хаана ч, долдой нар, бөгс долоогчид үүрлэсэн байдаг. Энэ ч утгаараа манай намын доторхи цөөн хэдэн бөгс долоогчид таны ариун нэрийг барьж ажил үүргээ гүйцэлдүүлэхээс бус жинхэнэ чин сэтгэлээсээ таны болон намын төлөө зүтгэдэг шударга хэсгийгээ ямагт хавчин гадуурхдаг төдийгүй, тантай нүүр тулан уулзах боломжийг байнга хааж байдаг юм.
Таныг хэвлэл уншиж байгааг бидний хэсэг журмын нөхөд мэдсэний улмаас арга буюу ил захидал бичин өөрсдийн өчүүхэн зүтгэлээрээ таныхаа чийгт гянданд тарчилж буй зүрх сэтгэлийг бүлээцүүлэхийг хүссэн билээ.
Шийлэгдамба дарга танаас өгсөн таван зүйл бүхий тэмцлийн хэлбэрийг бидэнд дуулгасан. Монголд болж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн чуулганыг үймүүлж, монголд харгис дэглэм тогтсон гэдгийг харуулах ажилд бидний нөхөд чин үнэндээ бөгс долоогчдоос илүү зүтгэж байгаагаа бахархалтайгаар уламжилъя.
Нэгдүгээрт нь таныг хэлмэгдэж, шоронд тарчилж байгаа гэдгийг гадны улс орнуудад ойлгуулах.
Хоёрдугаарт, Монголын шүүх, шоронг дэлхийд баймгүй харгис, шударга бус гэдгийг гадныханд ойлгуулах. Үүндээ Бааварын шатсан хэргийг ашиглах.
Гуравдугаарт, 2009 оны ерөнхийлөгчийн сонгууль шударга бус болсон гэдгийг илчилж, Ц.Элбэгдоржийг хууль бус ерөнхийлөгч хэмээн гадныханд ойлгуулах.
Дөрөвдүгээрт, Шүүхээс авлигын хэргүүдэд ялгавартайгаар шударга бус хандаж байгааг зарлах.
Тавдугаарт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж байгааг ойлгуулах зэрэг асуудлуудаар Ц.Шаравдорж даргын бичсэн захидлыг орчуулуулж дуусгалаа.
Бид уг захидлуудаа 1000 гаруй хувь хэвлэн дугтуйд хийж бэлэн болгосон. Мэдээж хэрэг зочид буудлуудаар яван гадны зочдод захидлаа гардуулах болно. Үүн дээр бага сага хэлний бэрхшээл л гарах юм.
Дарга минь санаа зовоод яахав. Дохиж зангаж байгаад ч болов захидлаа өг хэмээн Шараваа дарга хэлнэ билээ. Энэ ажил дээр Батбаяр, Нанжид, Шийлэгдамба дарга нар маань ихээхэн санаачилгатай ажиллаж байгааг бахархалтайгаар дуулгая.
Бид Баянсэлэнгэ гишүүнтэй уулзан таны хэлснээр гадны нөлөө бүхий албан тушаалтнуудыг эмнэлэг дээр аваачих тухай ярьсанд бас л хэлний бэрхшээл яриад байна лээ. Гэвч бүтэх байх аа дарга минь.
Бид энэ чуулгантай зэрэгцээд Ард түмний их хуралдайгаа 26-нд хийхээр болсныг та мэдэж байгаа. 27, 28-нд хөдөөгийн төлөөлөгчдийг барьж байх үүргийг намын зарим нөхөд цалгардуулах янзтай байна. Мөн МҮАН-аас орж ирсэн Цолмон дарга “Олон улсын хурал шүү дээ, бид жаахан соёлтой байвал яасан юм бэ” гэж хүнийрхүү сэтгэл гаргаж байгааг ч Та дотроо бодоход илүүдэхгүй биз. Гэвч Баярхүү, Энхбат хоёр маань энэ асуудлыг даахаар болсон. Зарим хүмүүс таны өгсөн мөнгийг хувьдаа завшаад байгааг та мэдсэн нь сайн болжээ.
Ингэхээр уг захидлыг хэн бичиж байгааг та гадарлаж байгаа байх. Хаа очиж нэг угшилтай юм гэсэндээ МАН-ынхан бидэнтэй хамтарч тэмцэхээр шийдсэн. Эдэнд эрх баригчдыг муухай харагдуулж л байвал хэнтэй ч нөхцөхөд бэлэн болжээ. Гэхдээ л та минь эдний үгэнд итгэж болохгүй шүү. Баянсэлэнгэ, Баасанхүү гишүүн хоёрт тийм их олон тооны урилга олдохгүй байгаа учраас шууд дайрч орох таны саналыг дэмжиж байгаа. Гэвч Н.Удвал сайд бас л үүн дээр цааргалах янзтай. Ардчилангуйлагчдад өгөх хамгийн том цохилт бол монголд харгис засаглал тогтсон гэдгийг нотлох явдал юм. Бид өнөөдрөөс эхлэн зочид ирэх бүхий л буудлууд дээр жижүүрлэж эхэлж байна.
Таны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүслийг чинь биелүүлэхийн төлөө бид бүхнийг умартан зүтгэх болно.
Шийлэгдамба дарга “Энхбаяр даргын эрх чөлөө монголын нэр хүндээс үнэтэй” гэж хэлсэн нь юутай үнэн бэ? Дарга минь та эрүүл байж гэмээнэ аяндаа төр улсаа төвхнүүлэн дахин ерөнхийлөгчийн сэнтийдээ заларна гэсэн үг. Тэр үед л бөгс долоогчдоос хол байна биз. Бид арга буюу ил захидал бичлээ. Сайн үйл дэлгэртүгэй.
МАХН-ын шударга нөхөд...
Зочин · 2013/04/27
dolignoj baih shiv dee.
Зочин · 2013/04/26
Ийм мунхагийн харанхуйд автагдсан нөхдүүд АН-ын төлөө ажиллаж, ийм тэнэг юм бичиж байхад Элбэгдоржийн нэр хүнд яаж олигтой байхав дээ.
Зочин · 2013/04/26
bitgi iim gachin yum olon niited niitelj bai
Зочин · 2013/04/26
hereg ni ilreh yaaach ugui bhad duugai ter 2 jiliig ni edelchih uhaan bdaggui ee. ter soyoliin uv zarsan hereg odoo ***lgagdah blgui dee
Зочин · 2013/04/26
Bid mglhvmvvs
Зочин · 2013/04/26
Zov demjij bna,,,bolohgvu bl ov mongoliin duguilan kino sheg bolson ch vaadag iim,,,Ervvl mend n said iin tu****l
Зочин · 2013/04/26
Энэ одоо юу вэ МАХН ийхан ийм тэнэг, сохор, ************** болсон юм байхдаа. Одоо ч гэсэн энэ соц-ийн үеийн яриа шиг яанаа. Энэ шоронгийн ялтанд ил захиа ч гэх шиг. Энэ хүний бичсэн захиа болгон дээр улсаа эв нэгдэлтэй бай гэсэн ганц ч үг гарахгүй юмаа. Ерөнхийлэгч байсан хүнээ. Дандаа бид бид би гэсэн ****** ёрын үг гарч байх бололтой юм. Тэгээд бас хуучин сууд****даа сууна ч гэх шиг битгий мөрөөд!!!!!
Зочин · 2013/04/26
ta nar boliochee chono boono gej. Avilga avsan ni togtoogdson uchraas zugeer l suujii ldaa naad shondoo.
Зочин · 2013/04/26
er hvn ym bol ugsun shiitegliin hvleegeed gar irz chadkvv archaagvv muu uwgun hamag ed hurung idcheed mu *** eniig demjeed waaad bga m**nuud yag enen shigee ergvv ymnuud bga
Зочин · 2013/04/26
SHAAA PIZDAA ENE MU NAMBRIEN SHEESIIN ERH CHULUU YAAHAARAA MONOGLIEN NER HVNDEES VNTEI BAIDEN ENE MUU LALAR MONGLOOS BUR MUSUN ZAILUUL TAARAN BUUR UUR HVRCHLEE MONGOLIEN ARD TVMNIE HAMAG ED HURUNGIEG IDSEN PIZDAA PIZDAAG DIMJEJ BAIDAG TA NARCH ERGVV MUU LALRUUD YMDAA MONGOL ORNOOS MIN ILVV VTEI BNA GEJ U BAIDIEN EN HUGSHUN TUGZUG
Зочин · 2013/04/26
**** muu shongiin hadaas
Зочин · 2013/04/26
Mongoliin ner hundnees unetei ch geh shig uhamsar n doitchee
Зочин · 2013/04/26
**** geech ene ******g ene chine neg ym hiij myngan ym idsen hvn shdee iimhen ym haraad oilgoj chadahgvi m**nuud ih bndaa yaanadaa yaana
Зочин · 2013/04/26
Ys haynaa gej
Зочин · 2013/04/26
uhsen **** shiitgeleel amsaj yavaa hun shd o naad ******s chine iluu gost tnii tsaana hitsuu bgaa humuus zondoo muu *****