Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварлаж дуусчээ
14 цагийн өмнө
Нэгдүгээр сарын 26-нд Монгол Улсын нийслэл Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо.
Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан ажээ.
Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс хуваарилсан бөгөөд нөхөн сэргээх ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран гүйцэтгэжээ.
Нээлтийн ажиллагаанд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад зочид оролцов.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н. Евсиков: "Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын нийслэлийн Засаг даргатай хамтран шинэчилсэн дурсгалын цогцолборыг нээсэн нь маш чухал. Монгол бол бидний анхны холбоотон байсан бөгөөд хүн амын тооллогоор АНУ, Британи хоёрыг нийлүүлснээс ч илүү их тусламжийг ЗХУ-д үзүүлсэн." гэлээ.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын нийслэл хотын дарга болон сэргээн засварлахад шууд гар бие оролцсон хүмүүсийг "Халхын голын тулалдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд ялсны 85 жил" ойн медалиар шагнаж урамшуулжээ.
Г.Бямба
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 7 цагийн өмнө
SHAALTSI UILCHLI EZEMDUULI
Зочин · 9 цагийн өмнө
үнэхээр оросын хүчээр тусгаар тогтносон улс болж үлдсэнээ хэзээ ч мартаж болохгүй шүү
Зочин · 13 цагийн өмнө
SEXSDI80955877