БНСУ-ын “Агаар чийгшүүлэгчдийн холбоо”-ноос Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлэв
14 цагийн өмнө
БНСУ-ын “Агаар чийгшүүлэгчдийн холбоо”-ныхон Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтээ Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газар болон НИТХ-д илэрхийлжээ.
“Агаар чийгшүүлэгчдийн холбоо”-ны захирал Гангу Ки Тай “Сөүл 2010 оны эхэн үед агаарын бохирдол, тоосжилт өндөртэй хот байлаа. Тухайн үеийн БНСУ-ын Засгийн газар, Байгаль орчны яамнаас хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжтэйгээ хамтраад олон төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн.
Сөүлийн агаарын чанар муу бүсийг хэмжиж тогтоогоод, хүүхэд, настай хүмүүс түлхүү амьдардаг хэсгийн дотор, болон гадна орчны агаарыг цэвэршүүлэх, чанарыг сайжруулах шат дараатай ажил эхлүүлсэн. Манай холбооныхон тухайн үеэс л агаар цэвэршүүлэх төхөөрөмж үйлдвэрлэх, дотор болон гадна орчны бохирдлыг хэмжих чиглэлд нь ажилласан” гэв.
Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Сун Жи Хёг “БНСУ 2016 онд Агаарын бохирдлын эсрэг хууль баталж, хуульдаа урт хугацаанд агаарын чанарыг хэрхэн сайжруулж болох, үйлдвэрлэлийн системээ сайжруулах зэрэг томоохон ажлуудаа хийж хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний үр дүнд Сөүл утаагүй болсон. Тиймээс бид бүхэн Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байна”-гаа илэрхийлсэн байна.
Тус холбооноос нийслэлийн гэр хорооллын хамгийн алслагдсан дүүрэгт сурч байгаа хүүхдүүдийн сурах орчныг сайжруулахад анхаарч агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж хандивласан бол удахгүй ашиглалтад орох Хүүхэд, ахмадын эмнэлэгт агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжөө хандивлахаар зорьж иржээ.
Зочин · 39 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 13 цагийн өмнө
TAAHAALG ZYGAATSAAD80955877
Зочин · 14 цагийн өмнө
AXN XUSNG SHAALGD80955877TSAGN