“Хүн амын стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хяналт тавих, худалдан борлуулах талаар авах арга хэмжээний тухай” тушаалын хэрэгжилтийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулах аж ахуйн нэгжүүдийг сургалтанд хамруулжээ.

Дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн баталсан хуваарийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд нийт  Энэхүү сургалтанд тус дүүргийн нутаг дэвсгэрт нөөцийн мах худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүд зэрэг 102 аж ахуйн нэгжийг  хамруулсан байна. 

Сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн татварын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулжээ. 

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Цэрэнханд нар нөөцийн мах худалдаалахад тавигдах шаардлага, Бүртгэл хөтлөлт сэдвээр илтгэл тавьж цаашид худалдаалах үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч ажилласан байна.