Маргаашнаас нийт нутгаар хүйтний эрч суларна
3 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 9-нөөс нийт нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны хоёрдугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 15-20 хэм, Алтайн өвөр говь, Эхийн голын баянбүрд орчмоор 3-8 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4- 9 метр. 14-16 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 18-20 хэм хүйтэн байна