Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гурвын даваа дууслаа.  Гурвын даваанд  Дархан аварга  А.Сүхбат  Дархан аварга  Г.Өсөхбаярыг амлаж аваад байсан нь наадамчин олны  анхаарлыг татаад байсан. Улмаар гурвын давааны барилдаан эхлэхэд  А.Сүхбат аварга шууд тахимаа өгсөн юм.  Тэрбээр  Г.Өсөхбаярыг хүндэтгэн тахимаа өгсөн гэдгээ мэдэгдсэн юм.

Гурвын даваанд Г.Эрхэмбаяр, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ заан Ч.Санжаадамба, начин Б.Пүрэвсайхан нар учраа бөхөө давсан бол  Улсын гарьд Б.Гантогтох аймгийн арслан Ж.Мөнгөнийг амласан ч тэрээр өвдөг шороодсон. Мөн гарьд И.Доржсамбуу, заан Ц.Баярсайхан, Одгэрэл, харцага Д.Батболд, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах нар учраа бөхдөө өвдөг шороодсон юм.  

Удахгүй дөрвийн даваа эхлэх гэж байна.  Бид мэдээллийг шуурхай хүргэх болно.