“Ухаахудаг”-ийг цуцлах уу?!
7 цагийн өмнө
Одоогоос 17 жилийн өмнө стратегийн Тавантолгой ордоос Ухаахудагийг салгаад “Энержи ресурс” ХХК-д өгчээ. Гэтэл, ингэхдээ УИХ, Засгийн газрын шийдвэргүйгээр шилжүүлсэн байна. Баримт нь ил болов. Дагаад маш олон асуулт гарч байх шиг байна.
Нэгдүгээрт, “Энержи ресурс” ХХК-д Тавантолгойн ордын Ухаахудагийн талбайг шилжүүлэхдээ яагаад УИХ-аар ч, Засгийн газраар ч хэлэлцүүлээгүй вэ?
Хоёрдугаарт, Яагаад ганцхан Үйлдвэр, худалдааны сайд гарын үсэг зураад стратегийн ордыг шилжүүлсэн бэ.
Ингэж байна.
Өөрөөр хэлбэл, УИХ байтугай Засгийн газар нь ч шийдвэр гаргалгүйгээр стратегийн ордыг хувьд шилжүүлсэн юм байна. Энэ утгаараа, 2007-2008 онд өрнөсөн Засгийн газрын ажлын хэсэг, “Энержи ресурс” ХХК-ийнхны хоорондын хэлцэл хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Цаашлаад, тэр дагуу гэрээ байгуулахдаа тус компанид Ухаа худагийн лицензийг үлдээсэн нь ч асуудалтай болоод ирэв.Тэгэхээр цаашид, Тавантолгойн бүлэг ордод хамаарах Ухаахудагийн лицензийг буцааж 100 хувь аваад, нэмээд өнгөрсөн 17 жилийн туршид энэ ордоос олдох байсан ашгийг нэхэмжлэх ёстой болж байгаа аж. Товчхондоо, эхний ээлжинд “Энержи ресурс” ХХК-д байгаа Ухаахудагийн лицензийг цуцалж, араас нь зарим арга хэмжээг авах талаар яригдаад эхэллээ.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 4 цагийн өмнө
Оджаргалуу өөрөө
Зочин · 4 цагийн өмнө
DYYDLGR VANAGLMAAR80955877
Бат · 5 цагийн өмнө
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаарч шаардаач , тэмцээч
Зочин · 5 цагийн өмнө
Бат инженер · 5 цагийн өмнө
Монголд мөнгөтэй хүн байж болохгүй МАНай намд өг
Зочин · 6 цагийн өмнө
SHAALGYYLI80955877
Зочин · 6 цагийн өмнө
SEKSYGR80955877