ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хууль давсан бүртгэл, журмыг долоо хоногийн дотор цуцлах үүрэг даалгавар өгсөн.

Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь “Зөвшөөрлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангуулж хууль давсан хоёр журмыг цуцалсан байна.

Энэ талаар Н.Учрал “Ийнхүү зөвшөөрөл давсан бүртгэл, журам нэртэй хориглолтын систем үгүй болох, төрийн хүнд суртлыг бууруулах, авлига ашиг сонирхлоос сэргийлж бизнес эрхлэгчдээ дарамтаас чөлөөлөх ажил эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ” хэмээн мэдээлэв.