Үндэсний их баяр наадамд  512 бөх зодоглож байгаагаас аварга 5, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа.  512 бөхөөс  уран мэх,  авхаалж самбаагаараа ялгарч  наадамчин олноо баясгаж 5 давсан бөхчүүдэд Монгол улсын начин,  6 давсан бөхөд  Улсын харцага цол өглөө.  Өөрөөр хэлбэл, дөнгөж сая Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ц.А Б.Бадамсүрэн А.А Л.Лха-Очир, А.А Н.Адъяабат, А.А Б.Суманчулуун, А.Х.А Ч.Батчулуун нарыг Монгол улсын начин  цолоор шагнав.  Мөн  Улсын начин  Б.Пүрэвсайханг  улсын харцага цолоор тус тус шагналаа.