“Газар өмчлөлийг эрчимжүүлэх” нэг сарын аяны өдөрлөг болж байна
2013/04/25
“Газар өмчлөлийг эрчимжүүлэх” нэг сарын аяны хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Мянганы сорилтын сан болон бусад холбогдох байгууллагууд хамтран Тусгаар тогтнолын талбай буюу хуучнаар ялалтын талбайд өнөөдөр "Газар өмчлөлийг эрчимжүүлэх аян" өдөрлөг зохион байгуулж байна.
“Газрын харилцаа,газар өмчлөл-10 жил” ажил танилцуулах өдөрлөгийг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр болж буй арга хэмжээний үеэр газраа өмчлөн авсан гурван дүүргийн иргэдийн төлөөлөлд газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нь гардуулан өгч байгаа аж. Түүнчлэн иргэдэд энэ талаар үнэгүй зөвлөгөө өгч, газар дээр нь гэрчилгээг нь олгож байна.