НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэсгийн ахлагч нарын цалинг 200 мянгаар нэмж, 1.2 сая төгрөг болгох асуудлыг хэлэлцэж, улмаар дэмжлээ. Ингэснээр хэсгийн ахлагчид дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн 1.2 сая төгрөгийн цалинтай болно.

Нийслэлийн 9 дүүрэг 204 хороотой бөгөөд нийт 1858 хэсгийн ахлагч ажилладаг байна. Нэг хэсгийн ахлагч гэр хороололд дунджаар 200-250 өрх, байшин хороололд 250-300 өрх хариуцаж төрийн бодлого, шийдвэр, нийслэл, дүүргээс зохион байгуулж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг иргэдэд шуурхай хүргэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ингэхдээ сарын 1 сая төгрөгийн цалинтай ажилладаг байжээ. Энэхүү урамшууллыг 1.200.000 төгрөг болгох асуудлыг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэж, өнөөдрийн НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар хэлэлцэж ийнхүү дэмжлээ.