ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, III, IV хороолол, I хорооллыг дулаанаар хангана
2025/03/27
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм.
Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт дэд станцын орчим үнсэн сангийн 20 га газар эзэмших эрхийг шийдвэрлэсэн бөгөөд төслийн бэлтгэл ажлыг хангаж байна. Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, үнс хадгалах, ачих төхөөрөмж болон цаашид станцыг өргөтгөх талбайг тооцож урьдчилсан байдлаар төлөвлөсөн.
ТЭЦ-5 станц нь Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хорооллыг дулаанаар хангана.
Төслийн давуу тал:
- Нийт 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэж, Улаанбаатар хотын хэрэглээг хангаад зогсохгүй импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулна.
- Иргэдийг найдвартай, тогтвортой цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж, тав тухтай амьдрах нөхцөл дээшилнэ.
- Агаарын бохирдлыг бууруулна.
- Эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагаа сайжирна.
- Утаанд агуулагдах хорт хийг 99 хувь шүүнэ.
Зочин · уржигдар
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/03/27
ZYGAATSD XUSEMJLD SEKDEEF80955877
Зочин · 2025/03/27
SADARLMR80955877SEXSDN