Н.Учрал: Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг ярих цаг ирсэн. $250 саяар гадаадын дөрвөн иргэнд зарсан
өчигдѳр
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой Төгрөг нуурын ордын талаар асуудал хөндлөө.
Тэрбээр "2007 онд УИХ-ын тогтоол гарч 15 стратегийн орд бүртгэгдсэн. Жилийн дараа нэг стратегийн орд нэмэгдсэн юм байна. Дахиад 39 стратегийн орд нь ДНБ-ий 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, УИХ-д оруулж ир гэж шийдчихсэн байхад 18 жил хав дарсан. Энэ 18 жилийн хугацаанд 39 стратегийн ордыг гадаадын иргэнд зарсан, ашиг хонжоо олж, офшорт хийсэн. 18 жилийн хугацаанд баялагтаа эзэн болох боломж байсан.
Тиймээс хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол ширээний ард суугаад санхүүгийн модель дээр түшиглээд Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийн 50+1 заалтыг ард түмэн эзэмших заалтыг хангуулах юм.
39 стратегийн ордууд дээр хэлэлцээр хийхэд төвөг учирна. Хөдөө орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэдэд авч ирье гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга яриад явж байна. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг бид ярих цаг ирсэн.
Тусгай АМНАТ-өөр тооцвол 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллароор гадаадын дөрвөн иргэнд зарсан. Хонконгийн сайт дээр байна. Үүнийг хэлэлцэх үү, эсвэл ялгаж аваад хэлэлцээр хийх үү. Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ биш үйлдлээрээ энэ ажлыг хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгаа" хэмээн ярив.
Үүний хариуд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Бид өнгөрсөн хугацааны буруутгалыг нэг нэгэн рүү чихээд л, Н.Учрал сайд алдаа гаргалаа. Х.Баттулга ерөнхийлөгч хөдөө яваад Баялгийн санг хэрхэн амилуулах тухай хэлэлцүүлэг хийж байгаа. Түүнийг улс төржүүлж, бүгдэд нь хамаатай гээд Монголыг хуваадаг дайсагнуулдгаа аль аль түвшиндээ болих хэрэгтэй" гэв.
Зочин · 9 цагийн өмнө
DYRTAI SEKSY XUSDEG AXTAI SEKSYG NZ AMRAG BLNO
Зочин · 9 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
MERGJLN SEKSYG80955877
Зочин · өчигдѳр
XALYYTSTAL TANILTSX N80955877
Зочин · өчигдѳр
SERELN VANAGLMAAR80955877XUSNEER
Зочин · өчигдѳр
TAASHAALG80955877SEKSDMEER
Зочин · өчигдѳр
DYRTAI SEKSYGR XANGALTAI SHAAN80955877
Зочин · өчигдѳр
SEKSYGR80955877XUCHINDX AXN SEKSY ODOON