Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн найман дүүргийн 30 байршилд 10:30-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь борлуулах бөгөөд нэг килограмм нь 11,800 төгрөг байна.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах байршлууд:

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулж 10,000 тонн мах нөөцөлсний 40 хувь нь үхрийнх бол 60 хувь хонины мах байна.